Friday, January 30, 2009
Ер бусын давхцлууд
Wednesday, January 28, 2009
Muchlugdsun suit busgui.

For My Fallen Angel - My Dying Bride
Monday, January 26, 2009
Robert, chutgur shuglesen huuheldei...

Keywest, Florida...

1972 ond Eugen erdiinuur nas barjee. Humuus uugeer suns, chutgur shuglesen aimshig duusgawar bolloo gej bodoh baisain baih. Gehdee tegeegui...Friday, January 23, 2009
Фараоны хараал

Пирамидын том нь 155 метр гэх бөгөөд 20 жилийн турш 100 мянган хүн бүтээсэн энэ аварга байгууламж 5000 жилийн настай. Хэдэн мянган боолын амь насаар боссон пирамидыг энгийн багаж хэрэгсэл, өнхрүүлэг, татлага хэрэглэж барьсан гэж үздэг аж. 1923 оны хавар дэлхийн олон сонинд Английн эрдэмтэн Корнарван гэгч Египетэд нас барсан тухай дуулиант мэдээ нийтлэгджээ. Тэрээр өөр нэг хүнтэй цуг Мисирийн хаан Тутанхаманы бунханд малталт хийж байхдаа нас баржээ. Сонинд "Фараоны хараал" хүртсэн тул тэр эрдэмтэн нас барсан гэж бичиж байжээ.
Түрүүнд нь Египетийн судлаачид МЭӨ 14-р дүгээр зууны эхээр байсан энэ булшнаас асар их үнэт зүйл олсон. Эрдэмтний хамт байсан Картер нэгэнтээ ийн хэлсэн байна: "Хамаг ажлаа дуусгаад бунхны гонхонд байх үед бид бүхний санаа сэтгэл ямархуу байсныг хэлээд яах вэ, гэхдээ л тархи мэдрэл ер бусын тайван биш байлаа" Тэдний тархи мэдрэлийн түгшүүр нь хэт ядарсандаа биш юм. Үнэт эд юмсыг олсон тэр орчны хавьд Фараоны амгалан тайван байдлыг апдагдуулсан хэн боловч үтэр түргэн үхэх болно гэсэн бичигтэй самбар байхыг тэд уншжээ. Бас нэг өөр заналхийлсэн бичгийг бяцхан хөшөөнөөс олсон нь "Би бунханд халдан орсон тонуулчийг албины галаар зайлуулах хүн билээ. Би Тутанханмоны булшийг хамгаалж буй хүн мөн" гэж бичсэн байв. Корнарван бунханд орохдоо айгаагүй нь мэдээж. Дараа нь хоёрхон хоноод л нас барсан. Чухамдаа тэр үеийн сонинд бичсэнчлэн өш хонзон, хараал хүрсэн эсэх нь бүү мэд, тэр уеийн хүмүүс ч түүнд нэг их анхаарал тавиагүй бололтой. Харин нас барахынх нь өмнөх өдөр эрдэмтдийг ямар нэг амьтан /хортой шавьж/ хазжээ.
Египетийг судлагч Энгельбах нэгэн бунхнаас "Сүнс энд ирсэн хүний хүзүүг галууных мэт булга мушгиж болно шүү" гэсэн бичиг олжээ. Тэр бунханд занданшуулсан, зүгээр оршуулсан хоёр хүний шарил байжээ. Үнэт юмс руу сарвайх тэр мөчид хавтгай чулуу нурж түүнийг няц цохисон байна. Ан амьтад агнадаг зангархуу тэрюм баараггүй ёсоороо ажилласан нь тэр ажээ.Нэг сонин юм бол дээр өгүүлсэн Корнарван, Картер нартай хамт ажиллаж байсан хорин таван хүнээс уварч цуварсаар долоо нь нас барсан гэдэг.
Одоо нэг чухал зүйлийн тухай ярья. Өнгөрсөн зууны сүүл орчмоор Каирын их сургуулийн анагаах ухааны профессор Эз-эд-дин-Таха гэгч пирамидын музейд ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг удаан хугацаагаар үзэж хянаж байснаа мэдээлжээ. Амьсгалын замаар дамжин үрэвсүүлдэг нян тэндхийн хүн бүрийн биед байсныг илрүүлжээ. Эрдэмтэн бас занданшуулсан хүүрнээс тийм нянг олсон аж. Уг нян гурав дөрвөн мянган жил амьдрах чадвартай гэнэ.
Бас нэг сонин тохиол гарсныг өгүүлье. Өмнөд Африкийн нэг жуулчин маш олон сарьсан багваахай орогнож байсан нэгэн агуйд ажиллаж байгаад гарсан юмсанж. Хэдэн өдрийн дараа ходоод нь өвдөж, булчин нь янгинан, хүчтэй дагжих болов. Цусных нь шинжилгээний хариу гарчээ. Өвөрмөц маягийн "агуйн өвчин"-өөр өвджээ. Халдвар тээгч нь сарьсан багваахайн сангаст үрждэг нян юм гэжээ. Дээр өгүүлсэн Каирын профессор "Фараоны хараалыг" жирийн антибиотикоор аргалж болно гэсэн байх юм.Агуйд орсон хайгуулчийг антибиотик аварчээ. Гагцхүү харамсалтай нь Египетийн хаадын бунханд орсон хүмүүс гэнэт үхэж байсан тэр цаг үед зүй ёсны учир шалтгаан нь тайлагдаа ч үгүй, антибиотик мэтийн эмчилгээний хүчтэй эмч гараагүй байжээ. Мэдлэг, шинжлэх ухааны хүчээр л "Фараоны хараал"-ын учрыг няцаасан гэж үзэж болох бус уу. Судлаач Энгельбах хавтгай чулуунд няц цохиулсан нь Фараоны хараалын ид шид ч биш, эрдэнэс баялгийг хамгаалж зориуд хийсэн занга л байсан гэдэг.

Дэлхий дээрх хамгийн аймшигт 10 газар

Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей
энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ.2. Хавайн арлуудаас баруун өмнө зүгт орших Микронез дахь далайн гүн дэх “Цэргийн бааз“

Японы тэнгисийн цэргийн хүчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гэнэ. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жак Кусто илрүүлсэн юм байна. Энэхүү далайн ёроолын шүрэн арлын гол үзмэр болсон “цэргийн бааз”-ыг зорих хэрэгт дуртай жуулчдын хөл тасардаггүй бөгөөд олонхи нь харамсалтай нь хүсэл, шуналынхаа золиос болсоор буй аж.
3. Мексик улсын нийслэл Мехико дахь “Сонора“ хэмээх илбийн зах
Жижиг, бүгчим тасалгаануудад суун, 10 ам.доллараар хүмүүсийг ядуу зүдүү байдлаас ангижруулах, эхнэр, нөхрийг эвлэрүүлэх зэргээр хувь заяаг нь тэгшитгэж өгөхийг амладаг
4. Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг нь Чили улс дахь Пасхийн арал
Тэнд чулуугаар зүсэж хийн газарт суулгасан том том, 1000-аад жилийн настай хөшөөнүүд байх аж. Хүн чулуунууд ямар нэгэн ид шидийн юм шиг аллагад буруутай мэт тэнгэр ширтэн зогсоно. Тэднийг бүтээн байгуулсан хүмүүс хаашаа алга болсныг зөвхөн тэд л мэдэх. Энэхүү 21 метрийн өндөртэй, 90 тонн жинтэй хөшөөнүүдийн хийц, хольцын нууцыг хэн ч мэддэггүй гэнэ.5. Луизиана дахь Манчакийн намаг
Нью-Орлеаны ойролцоо байдаг уг намгийг “Хий үзэгдлийн” ч гэж нэрлэдэг байна. Энэ намагт XX зууны эхээр дайн самууны хөлөөр олзлогдож ирсэн нэгэн бүсгүй амиа егүүтгэснээс авахуулаад олон хүн ясаа тавьсан гэж үздэг байна. Шувуудын оршуулгын газар ч гэж нэрийддэг энэ намгийн амгалан тайван байдлыг хааяа хөвөн гарч ирэх хүний хүүр л эвддэг гэнэ. Хүүрнүүд олон жилийн өмнөх байх авч жуулчдын “шинэ мах” ч хааяа таарах гэнэ.6.Парис дахь хүний ясан хонгил
Энэ нь хотын доогуур 187 км үргэлжлэх хүний ясан хонгил бөгөөд зөвхөн багахан хэсэг нь л олон нийтэд нээлттэй аж. Бусдыг нь Цагдаагийн газар доорх хэсэг манаж байдаг байна. Мөч, толгойн гавлыг яг л агуулахад бараа хураасан лугаа өрсөн. Агаар хуурай, ер бусын зүйл байгааг мэдрэхүйц өвөрмөц орчин. Энд янз бүрийн бичвэр олон, ялангуяа Францын хөрөнгөтний их хувьсгалын үеийнх дийлэнх аж. Энэ хонгил аль 1785 оноос буюу Парисын оршуулгын газар ачааллаа дийлэхээ больсон тэр үеэс ийм байдалтай байгаа аж.7. Венчестерийн байшин
АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хот дахь “Илбэт” хэмээх, зохион бүтээгчийн өвөрмөц шийдэл бүхий байшинг “Венчестерийн байшин” гэдэг байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын ч хөлсийг чийхруулдаг энэ байшинг хэрхэн барьсан нууцыг одоо хэр хэн ч тайлбарлаж чаддаггүй гэнэ. Хаалга нь үргэлж савж байх хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц олон аж.8. Эдинбургийн Мэри Кингийн аймшиг
Эдинбург хот дахь XVII зууны аймшигт тахал өвчний ул мөр үлдсэн дүнсгэр саарал хэдэн гудамжийг дэлхийн аймшигт газруудын нэгээр нэрлэжээ. Жуулчид “Тэнд явж байхад хөл, гараас үл үзэгдэгч нэгэн зүйл татах шиг болдог” гэж ярьдгийг 1645 онд тахал өвчинд нэрвэгдсэн эцэг эхээсээ өнчирч хоцорсон бяцхан охины сүнс гэж үздэг байна. 2003 онд энд Мэри Кинг гэж хүн оюун санааны тайлагдашгүй ертөнцөд нэвтрэх хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ том байшин барьж, жуулчдыг олноор хүлээж авдаг болжээ.9. Сицили дэх Телемийн ширээт ламын сууц
Эдүгээ хэдийнэ нурж, өвс ургамал бүрхсэн ч Алистер Кроули хэмээх ламын амьдарч байсан чулуун байшин хар хүчний ид шидийн нэгэн өлгий байсан аж. “Хүссэнээ л хий“ хэмээн тунхагладаг Кроули газар, тэнгэр, тамын ертөнцийн заагт хүмүүсийг зугаацуулдаг шидтэн байсан тухай яриа домог болжээ. Энэ яриа үнэн эсэхийг нотлохоор кино найруулагч Кеннет Энжер 1945 онд ажиллаж эхэлсэн ч тэр даруйдаа учир битүүлгээр нас барсан юм байна.10. Украины Чернобиль
Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан станц дэлбэрснээр хэдэн арван мянган хүн орон гэрээ хаяж явснаас үүдсэн ундуй сундуй байдал тэр чигтээ аймшгийг санагдуулдаг гэнэ. Угаалгүй орхисон сав суулга, уншиж байгаад орхисон сонин, энд тэнд хөглөрөх хүүхдийн тоглоом, онгорхой чихрах хаалга энэ бүхэн айдас. Thursday, January 22, 2009
UNAATAI SUNS.




