Friday, June 26, 2009

Бермудын гурвалжин /чөтгөрийн гурвалжин/


Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн омнєд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун єргєрєгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бєгєєд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм Алга болсон тухай мэдээллvvд

1909 онд тэр vедээ хамгийн алдартай бєгєєд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн тvvхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хvн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Ємнєд Америк руу чиглэн яваад тэр єдрєєс хойш, тvvнээс ямар нэг сураг ажиг гараагvй ажээ.

Хvн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зєндєє олон болжээ.

Тэдгээрийн дотор: газар хєдлєлтєєс vvсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, єєр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг тєєрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хvч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдvйн хvмvvсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын тєрєл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын vл мэдэх нисдэг биетvvд байж болох юм.

Мэдээж хэрэг жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц нисэн гарч, мєн тєдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бvтэн байгаа билээ.

Vvн дээр дэлхий дээрх бvх далай тэнгисvvдэд янз бvрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сvйрч л байдаг билээ. / Энд нэг зvйлийг ялгаж салгахыг хvсч байна: сvйрэх болон оргvй алга болох бол хоёр єєр ойлголт юм шvv. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгvvд болон хvvр цогцос vлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч vлддэггvй/. Гэхдээ ийм тайлбарлашгvй, гэнэт оргvй сураггvй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр vvнээс єєр байдаггvй.

Аризоны номын санч Лоуренс Д. Куше єєрийн " Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал" номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр vvнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж vздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагvй жигтэй хачин учир битvvлэг ор сураггvй алга бололтоос бусдыг нь vгvйсгэдэг.

Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггvй алга болсон бvх тохиолдлуудыг "энгийн" шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хvнгvй болсон, маш хачин хий vзэгдэлт усан онгоцыг оруулахгvй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.м

Харин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг.
British south American airways" компанийн эзэмшлийн Тюдор- 4 загварын "Star tiger" онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны єглєє эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад єєрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мєн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сvvлд "Star tiger'- ийн тухай сонссон зvйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагvй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангvй. Эцэст нь комиссын дvгнэлтэнд vvнээс хэцvv даалгавар хэрэг мєрдєлтєнд хэзээ ч тулгарч байгаагvй гэж бичсэн байжээ.

"Энэ 6ол vнэхээрийн тайлагдаагvй оньсого нууц юм" гэж Л.Куше хvлээн зєвшєєрсєн юм.

Нисэгчид болон далайчдын дунд "Ийм байнгын хєдєлгєєнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нєхцєл байдлаас болоод алга болж болно" гэсэн бодолтой хvмvvс цєєнгvй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггvй, энэ нэр бол хэтрvvлгийг дэндvv сонирхдог уншигчдын бодож олсон зvйл гэж vздэг. Тэдний бодлыг энэ бvс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мєн тvvний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггvй. Тvvний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бvрэлдхvvний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их тvгээмэл болохоор дурын тайлбарлаагvй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? Vvний шалтгаан нь байгаа юм биш биз?

Энэ районд нисэж явсан гэрчvvдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтvvлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дvнд эцэс сvvлдээ: "гурвалжингаар олон удаа нисэж байсан бєгєєд юу ч тохиолдож байгаагvй. Ямар ч аюул байхгvй гэсэн хариу гардаг байв". Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хvмvvст: "Бермудын гурвалжингаар нисэх vv" гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгvй болохоор vvндээ vгvйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор тvvнийгээ зєвтгєхийн тулд зорчигчдод: "Бермудын гурвалжинг тойрохоос аргагvй боллоо" гэсэн тайлбарыг єгдєг.

Хэдий тийм ч гурвалжин болон тvvний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг vргэлжилсээр байна. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогvй хэд хэдэн сvйрэл болсон. Тvvний нэг нь Истон руу ниссэн 401-р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12-р сарын 29-нд оргvй алга болсон. 401-р нислэгийн онгоц алга болсон нєхцєл байдлыг мєрдєлт нь урьд ємнє далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого тєрvvлж байгаа юм.

Энэ онгоц нислэгийнхээ сvvлийн 7-8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгvйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. Єндєр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зvгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зєвхєн ганц дvрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон тєдийгvй, усанд ч уначихсан байж магадгvй.

Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагvйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгvй байгаа юм. Vvнийг тайлбарлахын тулд яриангvй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагvй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчvvдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10- р сарын 11- нд нар мандахаас хоёр цагийн ємнє Санта-Марий онгоцны бvхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.

Энэ хачин зvйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хєврєн гарахдаа гэзэг шиг хєвєрсєн загас, бусад амьд биетvvд торфын гурилыг цацруулдаг.

Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бєгєєд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа тєдийгvй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9- р сарын 5- нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб єєрийн багийн нєхєдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.

Хэдэн єдрийн дараа тэдний компас ойлгомжгvйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хєдєлгєєнд нєлєє vзvvлж байж болох юм.

Бас нэг єєр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргvй алга болохыг єєр vзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “ агаарын орчны гажилт", "огторгуйн нvх", "vл танигдах хvчний vйлчлэл", "хурмастйн занга", "таталцлын цооног", амьд биетvvд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бvрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгvй юмыг ойлгомжгvйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгvй байгаа юм.

Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогvй болно. Гэхдээ сvvлийн жилvvдэд зарим нисэгчид болон далайчид єдгєє болтол vргэлжилсээр байгаа нам гvм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хvчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.

Бермудын гурвалжингийн хийрхэлийн мєн чанарын талаарх маргаанд ийм ишлэл vндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сvйрэл дэлхий дээр хаа саагvй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хєдєлгєєнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого vvнд алга байна?

Дээр нь нэмэхэд, далай бол их том зvйл, усан онгоц болон нисэх онгоц бол єчvvхэн жижиг зvйл, усны гадаргуу болон гvнд тєрєл бvрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул vр дvн єгєхгvй байгаа нь гайхаад байх зvйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сvйрэлд єртсєн усан онгоц болон нисэх онгоц сvvлчийн холбоо барилтаас хойш огт єєр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зvйн хэрэг.

Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бєгєєд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг "шилжих-мєр" зурваст хийдэг, єєрєєр хэлбэл обьектын хєдєлгєєний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.

Vvн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгvvд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бєгєєд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.

Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр vедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гvехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгvvд идэвхтэй vйл ажиллагаа явуулж эхлэх тэр vед тэр ёроолд бас єєр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг тvvнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь тvvнийт мартжээ. Ийм vнэт металлын бєєгнєрєл нь голдуу усан доорхи бєєгнєрєлийг мэдэрдэг компасаас мянга дахин илvv мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга єєр зvйлvvдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сєнєєгч онгоц, хувийн онгоцууд, янз бvрийн усан онгоцыг олдог байв.

Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер тvvнийг тvvхчид болон далай судлалынханд оролдохгvй тэр чигээр нь vлдээсэн.

Тvvний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хvчний сургуулилтын vеэр хаясан дэлбэрээгvй бємбєг, тэрчлэн орчин vеийн сургуулилтанд ашиглагддаг хєвєгч минь мєн гэж vздэг.

Фишер юуных нь vл мэдэх зєндєє олон эвдэрхий тасархай хэсгvvдийг олсон. Тэрээр дvгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы vеэр ургаа хад мєргєж, тэдний ихэнх нь лаг лайгаар дvvрсэн байдаг. Vнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн тєгєсгєл хавьд урсгал нь их лагийг зєєж явдаг бєгєєд тvvнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.

Сvйрсэн усан онгоц болон нисэх онгоцны vр дvнгvй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гvехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан “ Цэнхэр хєх” гэж нэрлэгддэг агуй бєгєєд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгvй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн ємнє эдгээр агуй нь бєєгнєрєн єсєх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бєгєєд 12- 15 мянган жилийн ємнєх ээлжит мєсєн vеийн дараа тэнгисийн тvвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гvехэн газрын зааг хvртэл vргэлжлэх бєгєєд шохойн чулуун vеийг бvхэлд нь єнгєрдєг ба зарим нь 450 метрийн гvнд хvрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хvрдэг бєгєєд нуурууд болон намагтай холбогддог.

“Цэнхэр агуй" нь тэнгисийн гадаргуунаас янз бvрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцvv давчуу байсныг ажигласан. Vvнээс гадна зарим " Цэнхэр агуйд" урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Тvрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргvvлэгийг vvсгэдэг. Ийм усны эргvvлэг багавтар усан онгоцыг хvнтэй нь хамт сорж авахгvй гэх баталгаа байхгvй. Энэ таамаглалыг 25 метрийн гvнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Тvvнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрvvлжээ. 20 метр орчмын гvнд єєр жижгэвтэр онгоц завь олдсон.

Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд vvсдэг агуу хvчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш єргєн нvх vvсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хvмvvсийг агаарт хєєргєдєг эх газарт болдог тоо томшгvй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бvрэн сvйрvvлдэг. Єдєр торнадо харагддаг учир тvvнээс зайлж болно, харин шєнє эсвэл муу харагдаж байгаа vед тvvнээс зайлах нь маш хэцvv юм.

Усан доорхи энгийн газар хєдлєлтєєс vvссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живvvлдэг гол сэжигтэн мєн юм. Цунами 60 метрийн єндєртэй байж болдог. Тэд гэнэт vvсдэг ба тvvнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. Vvнтэй адил туйлын их сvйрvvлэх хvчтэй зvйл бол "гулгадаг" гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бєєгнєрєл vечлэгдэн салсанаас болж бєєн шороо шилжсэний vр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг єндєрт хvрдэггvй, гэхдээ их хvчтэй ба маш хvчтэй тvрлэгийн урсгалыг vvсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нvдээр харахад анзаарагддаггvй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгvvд их хол шидэгдлэг.


Яг vvнтэй адил зvйл агаарт болж болох уу?

Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт vvсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа vед голдуу гардаг. Єндєрт салхи єєрчлєгддєг, єндєр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж єгсєн чиглэлээс огт єєр зvгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хvчтэй байвал тэр онгоцонд таагvй нєлєє vзvvлдэг.

"Єєрчлєгдсєн салхи" гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хvчин зvйл, харин тvvний их хvчирхэгжсэн нь "Цэвэр агаарын хуйлралт" гэдэг vзэгдэл болдог бєгєєд тvvнийг тайван тэнгист vvссэн гулгадаг долгион давалгаатай зvйрлэж болох юм. Их хурдтайгаар єсєж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход тvvнтэй онгоц мєргєлдєхєд чулуун ханатай мєргєлдєж байгаатай адил зvйл юм.

Иймэрхvv vзэгдэл нь ихэнхдээ таамаглашгvй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сvйрэлд ордог. Энэ vзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хєнгєн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хєнгєн онгоц эгэлгvй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт vvссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рvv чулууддаг.

Бас єєр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон vзэгдлийн нєлєєллєєр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: " Эдгээр vзэгдлvvд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна". Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай єєрчлєлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит єєрчлєлт ойртож байгаа ба тvvний дохио нь соронзон. "газар хєдлєлт болж байгаа нь юм".

Соронзон хvчний гажуудлаас vvдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зvйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгvй юм.

1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хєтєлбєрт оролцож байсан Уильберт Смит агуу том єндєрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бєєгнєрсєн Холбоосны район гэж нэрлэсэн. " Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг". Иймд эдгээр vзэгддэггvй бєгєєд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд єртдєг". Тэгээд цаашилбал: "соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу - мэдэгдээгvй байгаа... 3- 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мєр байгаагvй".

Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр "Дэлхий дээрх арван хоёр чєтгєрийн хєндий" гэдэг таамаглалыг дэвшvvлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд тєвлєрсєнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40- р єргєрєгийн хооронд оршиж байжээ.

Сандерсоны таамагаар бол " Хачирхалтай районууд' уртрагийн 72- р градусыг даган байрласан ба тэдний тєвvvд нь нэг нэгнээсээ єргє-рєгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, ємнє талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хєдєлгєєн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.

Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба ємнє зvгийн хvйтэн урсгалын мєргєлдєх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл єєр єєр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нєлєєгєєр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нєхцєл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг єєр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.

Эдгээр район дахь иймэрхvv процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нєхцєлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бєгєєд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ.

Бермудын талаар эрдэмтэн ямар санал дэвшүүлсэн бэ?


60 жилийн тэртээ ертєнц Бермудын гурвалжин хэмээх єнєєдрийг хvртэл нууц нь vл тайлагдсан хамгийн алдартай соронзон талбайтай “тулгарсан” билээ.

Энэ жилvvдэд Флорида, Пуэрто-Рико, Бермудын арлын дунд орших чимээгvй бvсийн тухай эрдэмтэд маргалдсаар. Гэхдээ л хариултыг нь хэн ч олж чадаагvй байна. Бермудын гурвалжингийн тухай олон таамаглалаас хамгийн боломжийн хувилбарыг Оросын эрдэмтэн Николай Коровяков агсан дэвшvvлж байжээ. Тэрээр залуугаасаа л физик, геологи, одон орны судлалд шимтсэн нэгэн байсан бєгєєд ямар хувилбар дэвшvvлснийг сонирхуулъя.

Шулмын арван мөр

Бермудын гурвалжин шиг оньсогот бvс дэлхийд єєр ес бий. Америкийн гидрогеолог А.Сандерсон хойд тал бємбєрцгийн 30 дугаар зурваст бие биеэсээ адил зайтай таван газрыг тэмдэглэжээ. Эдгээрийг Сандерсоны бvс гэдэг. Энд Бермудын гурвалжинд тохиолддог шиг vзэгдлvvд байнга тохиолддог гэнэ. Атлантын далай дахь аймшигт бvсээс гадна Калифорнийн орчимд Номхон далайд мєн “vзэгдэлтэй”. Бас Японоос урагшаа олон арван далайн онгоц залгисан Шулмын тэнгисийг нэрлэж болно. Мєн дэлхийн хоёрдугаар дайны vед цэргийн нисдэг тэрэг алга болж байсан Пакистан, Афганистаны хил орчмын уулархаг хэсэг, бvх л бvтэн тэмээн жинг тэр чигээр нь нэг бус удаа залгисан Алжир-Мароккогийн бvс ч бий. Ємнєд тал бємбєрцєгт ч Сандерсоны таван бvс бий. Мєн л 30 дугаар зурваст бие биеэсээ 72 градусын зайтай оршдог. Эдгээр бvс хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгvй. Сандерсон ч vvнийг нээхдээ учир шалтгааныг нь тайлж чадаагvй. Харин Коровяков vvнийг дэлхий нарыг тойрох єєрийн динамик загварын тусламжтайгаар олж тогтоосон.

Бид дэлхий, нарын таталцлын хуулийн тухай ярьдаг ч эх дэлхийг нэгэн том бємбєлєг мэтээр ойлгон, ертєнц бие биеэсээ онцлог бvхий литосфер, магма болон бєємєєс тогтдогийг мартдаг. Эдгээр тусдаа гурван том биет тус бvртээ наранд татагддаг бєгєєд харин бие биеэсээ тодорхой зайд оршдог байна. Коровяков чухам vvнийг л судлах зорилт єєртєє тавьжээ. Туршилтын явцад тэрээр ємнєд, хойд талын єргєргийн нийт арван цэгт маш их хэмжээний хvчдэл тєвлєрдгийг тогтоосон байна. Энэ нь л Сандерсоны нээсэн арван бvс аж. Бєєм Сандерсоны нээсэн хойд єргєргийн цэгээс холдож, магмагийн их урсгалыг авч оддог бол тэнд vл мэдэгдэх vзэгдэл болдог бєгєєд газрын таталцал эрс нэмэгддэг. Энэ єдрvvдэд далайд, эсвэл тэнгист усан онгоц тааралдвал гvн рvv татдаг. Харин нисэх онгоцны тухайд тайлбар арай хэцvv. Сандерсоны бvсийн дээгvvр соронзон таталтын хvч тєвлєрдєг нь яг л элсэн цаг шиг хэлбэр vvсгэдэг. Элсэн цагийн гол нь 11,5 км-ийн єндєр бєгєєд хэрэв онгоц 11,5 км-ээс доогуур нисвэл газар руу, эсвэл далай руу шууд унадаг. Харин дээрх цэгээс дээгvvр нисвэл дээш татагддаг тул онгоц сураггvй алга болдог аж.

Сард зургаан өдөр аюултай

Н.И.Коровяков нисэх болон усан онгоц осолдож болохуйц єдрvvдийг тооцож гаргажээ. Тvvний тооцсоноор, манай єргєрєгт жилд зургаан єдєр буюу єдєр, шєнє тэнцдэг гуравдугаар сарын 21, есдvгээр сарын 23, мєн гуравдугаар сарын 15, 27, есдvгээр сарын 17, 29-ний єдєр болгоомжтой байхад илvvдэхгvй аж. Чухам эдгээр єдрvvдэд Бермудын гурвалжин шинэ золиосоо хvлээж байдаг. Сандерсоны бvсэд эмгэнэлт єдрvvд харьцангуй олон. Сард хоёр удаа буюу шинэ сар, бvтэн сар гарах єдрvvдээс гадна єєр мєн 6-7-ны єдєр ч аюул тохиолдож болзошгvйг тогтоожээ.

Гэнэт ор сураггүй алга болсон үзэгдлүүд


Ямар нэгэн хvн ор сураггvй алга болох нь аймшигтай зvйл боловч хvмvvсийг харсаар байтал хий агаарт уусах мэт ор сураггvй алга болох нь бvр ч аймшигтай тохиолдол юм.

1854 оны 7 дугаар сард Алабама муж улсын Зельма хэмээх сууринд амьдардаг Орион Виллиамсон эхнэр, охин болон хєршийнх нь хоёр хvнийг харсаар байтал ор сураггvй алга болсон байна. Гэрийнхээ дэргэдээс эхнэр нь охиныхоо хамт нєхрєє ирхийг харан зогсож байсан бєгєєд мєн тvvнийг харж, эхнэртэй нь ярилцан зогссон хєршийнх нь хоёр хvмvvсийн нvдэн дээр, цэцэрлэг дотроосоо ирж явсан Вилиамсон хий агаарт уусах мэт алга болсон ажээ. Орон нутгийнхан нь тvvнийг даруй эрцгээсэн бєгєєд энэхvv эрлийн ажилд тусгайг дуудаж авчруулсан vнэрч нохойг ашигласан боловч тvvнийг олоогvй юм. Хvмvvс тvvнийг газрын ямар нэгэн нvхэнд унаж алга болсон хэмээн бодож тэр хавийнх нь газрыг сайтар самнан хайсан боловч юу ч олоогvй байна.

Мєн иймэрхvv тохиодол 1880 оны 9 дvгээр сард Теннессее муж улсын Каллатин хэмээх нутагт гарсан ажээ. Тариачин эр Давид Ланг гэрийнхээ ойр байдаг нугад зугаалхаар гэрээсээ гарч явсан бєгєєд энэ vед эхнэр нь тvvнийг vvдэн дээрээсээ харж зогссон ажээ. Мєн энэ vед тэднийд зочилон илж явсан нутгийн шvvгч бєгєєд тvvний эхнэрийн дvvгийн нєхєр Аугуст Пек тvvн рvv мэндчилэн гараараа даллан байтал тэдний нvдэн дээр Давид ланг хий агаарт уусах мэт гэнэт алга болсон байна. Зарим ийм тохиолдолд алга болсон хvмvvсийн хєлийн тод гарсан мєр нь гэнэт тасран алга болдог ажээ.

1878 оны 11 дvгээр сард Индиана муж улсын Куйнси нутгийн Чарлез Ашморе хэмээх 16 настай хvv гэрээсээ гарч хашаан дахь худгаасаа ус авчрах гэж яваад эргэж ирээгvй ажээ. Тэрээр гараад удвал ирээгvй тул эцэг нь эгчийн нь хамт гарч тvvнийг эрцгээхэд, газрын нойтон зєєлєн хєрсєн дээр тvvний мєр тодхон гарсан байсан бєгєєд тэрээр гэрээсээ гараад худаг хvрэх замынхаа хагаст очиж яваад мєр нь гэнэт ор сураггvй алга болсон байлаа.

Заримдаа иймэрхvv хоёр тохиолдолд ижил зvйлvvд давтагдаж байгаа нь ажиглагддаг ажээ. Энэ удаад алга болсон хvмvvс хоёулаа Оливер хэмээх нэртэй байсан бєгєєд мєн 11 настай байсан байна. Энэхvv аймшигт явдал хоёуланд нь зул сарын баярын vдэш тохиолдсон бєгєєд хоёулаа хашаан дахь худгаасаа ус авчирхаар гэрээсээ гараад ор сураггvй алга болсон байдаг байна. Гэвч энэхvv хоорондоо тєстэй vйл явдлууд 20 жилийн зайтай болж єнгєрсєн бєгєєд єєр єєр нутаг оронд тохиолдсон байдаг ажээ. АНУ-ын Индиана муж улсын Cоут Бенд дахь гэрээсээ 1889 оны зул сарын баярын vдэш хашааныхаа худгаас ус авчирхаар гарсан Оливер Ларх хэмээх хvv ийнхvv алга болсон байна. Гэтэл Английн Валлес ванлигийн Раиадер хэмээх нутгийн Оливер Томас 1909 оны зул сарын баярын vдэш мєн л хашаан дахь худгаасаа ус авчрах гэж гарсан ажээ. Гэтэл тvvний хашгирах дуун гэнэт гарсан байна. "Туслаарай ! єнєєдvvл чинь намайг бариад авлаа." хэмээн чангаар бачимдан хашгиархыг нь сонссон гэрийнхэн нь даруй гvйн гарч ирхэд тэрээр хэзээний ор сураггvй алга болсон байжээ. Тэд нар хашаан доторхи шаварлаг зєєлєн хєрсєн дээр тодхон гарсан тvvний мєрийг даган явтал тэрээр худаг хvрэх замынхаа тэн хагаст нь очоод гэнэт алга болсон байлаа.

Харь гариг там диваажинтай холбоотой юу?


Харь гаригийн хачин жигтэй гийчин
1995 онд Зей Сантилли гэгч харь гаригийн гийчний нэгэн бичлэгийг нийтэд дэлгэж, бөөн шуугиан тарьсан билээ. Харамсалтай нь зургийн чанар муу. Гэхдээ түүнийг манай гаригийн, бидний хамаатан гэж хэлж боломгүй огт үсгүй 140см орчим өндөр, эр эм хүйс нь танигдахуйц. Биетэйгээ харьцуулбал тун том толгойтой жижигхэн хамар, ам, чихтэй Харин гар хөлдөө зургаан хуруутай аж. Италийн хөгжмийн продюсер Рей Сантилли дээхнэ үеийн хөгжмийн бичлэг олохоор АНУыг зорьсон бөгөөд тэнд очоод өөрийнх нь хэлсэнээр Жек Барнетт гэгчээс олон ыичлэг авсны нэгэнд энэ бичлэг байсан гэнэ. Харин Рей Жек Бартнеттийг хуурамч нэр гээд бичлэгийн эзний жинхэнэ нэрийг одоо хүртэл нууцалсаар байгаа юм.

Цасны хүн буюу алмас

Хималай, төвдийн орчим цасны хүн буюу бидний нэрлэж заншсанаар алмас амьдардаг гэж ярилцдаг. Гэтэл одоо Памирын нуруу, төв Африк, Чукотка, Якутын нутгаар алмас гүйж байгаа сурагтай. 1921 онд Эверестийн оргил руу авирагчид 6400 метрийн өндөрт үсэрхэг, том хүнтэй төстэй амьтанг харснаа анх шинжлэх ухааны тайлагдаагүй нууцын жагсаалтад тэмдэглүүлжээ. Тиймч учираас цасны хүн гэж нэрийг өгсөн аж. Мөн 1970 аад оны үед АНУ –д үлэмж биет хүнтэй тааралдсан тухай тэмдэглэжээ. АНУ –ын эрдэмтэн Рожер Паттерсон гэгч цасны хүнд 40метр орчим ойртож билэг хийж чадсан түүхтэй. Эрдэмтэд хожим энэхүү бичлэгийг нарийн судалж, хүний алхаа гишгэгдэлтэй огт төсгүй байгааг тогтоосон юм.

Лох-несс бол үлэг гүрвэл биш үлэг гүрвэл

Их Британийн Засгийн газар саяхан хүртэл Лох-Нессийн нууранд аймшигт үлэмж биет амьтан амьдардагт итгэж байсан нь нотлогдоод байгаа. Лох-Несс ийн мангас гэж нэрлэгдсэн энэхүү түүхийг дуулаагүй хүн цөөхөн байх. Гэвч саяхан шотландын загасчин тэндээс нөгөө аймшигт амьтны араа бололтой зүйл олсноо Эдинбургийн муейд өгсөн тухай дуулаагү байж магад. Эрдэмтэд энэхүү олдворын дараагаар тус түүхийг дахин судалж 150 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн төрлийн плезиозавр байж магадгүй гэж тогтоожээ. Харин загасчин аймшигт амьтныг одоо хүртэл Лох Нессийн нуурын гүнд амьдарсаар байгаа гэдэгт бүрэн итгэж байгаагаа мэдэгдсэн байна.

Талд зурсан дугуй
1972 онд Артур Шаттлвуд, Брюс Бонд гэгч хоёр ангил эр уулын оройд гараад шөнийг угтахдаа харь гаригийн гийчний тухай ярилцан, нисдэг таваг тоглоом болгон тэнгэрээс хайж суужээ. Гэтэл гэнэт тарин талбайд дугуй тойрог үүсээд байгааг анзаарч. Үүнээс хойш ная гаруй тойрог аажмаар зурагдаж, хорин секунд тутамд нисэх мэт авиа гарч байжээ. Эдүгээ эрдэмтэд үүний нууцыг тайлах гэж толгойгоо гашилгаж байна. Тойргийг 30 хувийг нь хүмүүс хожим хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсонч үлдсэн 70 хувь нь хэрхэн тогтсон нь тодорхойгүй байгаа аж. Асар том энэ дугуйг үүсгэсэн арга нь манай ухааны “ухаан” хүрэхгүй хэмжээнд байгаа юм.


Ер бусын давхцлууд

Хvний амьдралд тайлбарлаж, ойлгохын аргагvй нууцлаг ер бусын зvйл олон тохиолддог бөгөөд vvнийг нь эрдэмтэн мэргэд санамсаргvй зvйл, тохиолдол гэдэг. Хамгийн наад захын жишээг өгvvлье.

Та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагvй багынхаа найзын тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргvvлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зvйлс олон. Гэтэл vvнээс ч нууцлаг, тун ч ер бусын зvйлс гэж бас тохиолддог. Ийм зvйлтэй учирсан хvмvvс өөрийн эрхгvй бурхан, далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бvх нууцлаг, тайлбарлах боломжгvй, шинжлэх ухааны vvднээс бол бvр байх ч ёсгvй тийм зvйлс хvмvvс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?

1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сvйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгvй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бvр ганцхан хvн амьд гарч, бvгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сvйрлийн тэмдэглэл хөтөлдөг бvртгэлийн дэвтэрт тэмдэглэн vлдээсэн байдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлуудын талаар бичиж байсан. Хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хvний амиа алдсаны дараа тухай бvрт нь Жонсон овогтой хvн ерөнхийлөгч болж байсан.

Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргvvлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагvй vхэх байсан тvvнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хvн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогvй бол гарцаагvй vхэх байв. Хамгийн сонирхолтой тэр хvн нь өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.


Yvнийг зарим нэг нь шинжлэх ухаанч биш гэж шvvмжилж магадгvй. Гэтэл та бидний тохиолдлын, санамсаргvй гэж нэрлэдэг зvйл нь аль эрт "синхрон vзэгдэл" гэсэн шинжлэх ухааны нэр авсан байдгийг та бид мэддэг билvv? Энэ томьёоллыг зvгээр нэг судлаач бус харин физик болон сэтгэл судлалын салбарын хоёр шилдэг эрдэмтэн биеэ биеэсээ тусдаа дэвшvvлсэн байдаг нь яав ч жирийн нэг тохиолдол биш байх.

Аминд хvрч магадгvй ноцтой аюул нvvрлэсэн vед оюун ухаан нь логик бус харин зөн совинг ашигладаг болох нь харагдаж байдаг. Ямагт логиктой сэтгэдгээрээ алдартай Черчилль аргагvйн эрхэнд зөв совиндоо итгэн эзгvй хээр асч байгаа гэрлийг чиглэн явж, дайсан эсвэл нөхөр нь мэдэгдэхгvй байгаа хvнд өөрийгөө даатгажээ. Туйлдаа хvрч, бодит байдлыг шvvмжлэлтэйгээр vнэлж цэгнэх чадвараа алдаснаар мань эр жирийн vедээ ашиглаж чаддаггvй хvчээ ашигласан байна.

АНУ-ын Хойд Каролина мужийн Эшвиллийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Аллан Комбос энэ талаар ийнхvv ярьж байна: «Санаанд оромгvй гэнэтийн тохиолдлууд гол төлөв ар араасаа цувардаг гэдгийг би олон жилийнхээ туршлагаас мэднэ. Тэдгээрт хэдий чинээ хурдан дасна тэр чинээгээр олон гарах болно. Харин хvн тэр бvгдийг ямар ч утгагvй, тэнэг явдал гээд тоохгvй орхиод байвал яваандаа таны гараа ч байдаг. Хэрэв ингэж vл тоомсорлолгvйгээр тэр бvх тохиолдлуудад зохих ёсоор анхаарал хандуулж чадвал танд маш их тус хvргэх нь гарцаагvй. Хэдий чинээ нухацтай хандана тэр чинээгээр таны амьдралд чухал vvрэг гvйцэтгэнэ гэсэн vг. Гэсэн хэдий ч ийм давхцлууд яагаад гардгийг хэн ч мэддэггvй. Ямар ч л байсан энэ бол бодитой vзэгдэл гэдэг нь гарцаагvй. Зарим эрдэмтэн сонин давхцлыг учир холбогдолгvй цэвэр тохиолдол, хvмvvс ач холбогдлыг нь хэт дөвийлгөж байна гэдэг л дээ. Гэхдээ амьдралд нь сонин давхцал болж байсан олон хvмvvс огт өөр бодолтой байдаг. Би хувьдаа л гэхэд ийм давхцал, азтай явдлуудыг амьдралын зөв чигийг заасан хувь тавилангийн дохиог дотоод ухамсар хvлээн авч байгаа хэрэг гэж vздэг».

Улмаар хvн бvхэнд дээрээс зурсан тавилан, зураг гэж байдаг гэдэгт итгэвэл энэ бvхэн ойлгомжтой болж ирдэг гэдгийг Комбс профессор онцолж байна. Комбс профессорын нэг танил нь ажлаасаа халагдаад мэргэжлээрээ ажиллах гээд чадалгvй юм байж. Тэгээд мань эр тохирох ажил олдох хvртэл таксины жолооч хийхээр болов. Гэтэл буу тулгуулж бvх орлогоо дээрэмдvvлсэн, согтуу жолоочид шахуулж өндөр дээрээс нисэхээ дөхсөн гээд азгvй vйл явдлууд ар араасаа тохиолдож эхэлсэн байна. Гэвч тэрээр хэтэрхий ойр ойрхон болоод байгаа энэ бvх vйл явдлуудыг хоорондоо ямар нэг холбоогvй, цэвэр тохиолдлын зvйл гээд тоохгvй яваад л байж. Эцэст нь мань эр эхнэрээ дэлгvvр хvргэж өгөхөөр яваад осолдож, эхнэр нь сэхээнд, өрөө ажлаасаа халагдаснаар таксины жолооч хийсэн тvvх нь дуусчээ. Тэгээд удалгvй өөр компанид мэргэжлээрээ ажиллах болсон байна.

Эцэст нь хэлэхэд дээр өгvvлсэнтэй адил ер бусын байдлаар давхацсан vйл явдлуудад илvvтэй анхаарч байхад илvvдэхгvй. Нэг бол Черчилль шиг зөн совиндоо итгэж амь гарах эсвэл таксины азгvй жолооч шиг бvтэлгvйтэх.

Ингээд танд английн «Инкаунтерс» сэтгvvлийн цуглуулсан хачирхалтай давхцал, сонин явдлуудаас тvvвэрлэн толилуулъя. Нэмж хэлэхэд энэ нэр хvндтэй сэтгvvл нь зvгээр нэг ам дамжин яригддаг «болсон явдлууд»-ыг бус харин баримтаар батлагдаж, нотлогдсон vйл явдлуудыг цуглуулсан гэдгийг онцлох хэрэгтэй байх.

Зохиолч Артур Крестлерийн өгvvлсэн баримтаар нотлогдсон явдал. 1939 онд нэгэн инженер америкийн усан онгоцоор аялж явжээ. Усан онгоц нь "Титаник" хөлгийн сvйрсэн хэсэг дөхөж очиход инженер онгоцыг яаралтай зогсоох хэрэгтэй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн байна. Ингээд ахмадын ятгаж байж, усан онгоцыг зогсоолгоход өмнө нь асар том мөсөн уул хөвж яваа нь онгоцны гэрэлд харагджээ. Усан онгоц мөсөн уултай мөргөлдөж гэмтэл авсан ч живээгvй байна. Энэ усан онгоц "Титаниан" гэдэг нэртэй байжээ.

Гурван ихэр төрөх нь тун ховор vзэгдэл. Лондон хотын нэгэн эмнэлгийн эмч 1976 онд гурав дахь удаагаа гурван ихрийг эх барьж авсан байна. Тvvний нэр нь Триплет /англи хэлнээс хөрвvvлбэл «гурван ихэр» гэсэн утгатай/ байсан нь сонин.

1911 оны 11-р сарын 26-ны өдрийн «Нью-Йорк геральд» сонинд нэгэн мэдээ нийлэгдсэн байдаг. Тvvнд Лондон хотын Гринберри Хилл гэдэг газар нь сэр Эдмунд Берриг алсан хэрэгт яллагдсан гурван гэмт хэрэгтэн дvvжлэн цаазалсан тухай өгvvлсэн байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын нэр бөгөөд нэгийг нь Грин, нөгөөг нь Берри, гуравдахыг нь Хилл гэдэг байжээ.

Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр нь Огайо мужид төрсөн ч хоёр өөр гэр бvлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчvvдтэй сууж байгаад салсан, нэг нэг хvvхэдтэй тvvндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрvvлж байсан төдийгvй нэг хоббитой байснаа мэдээд их гайхацгаажээ.

Дөрвөн настай Рожер Лозьер гэгч хvvг АНУ-ын Салем хотын ойролцоох далайд живж байхад нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ. Yvний 8 жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй хvнийг аварсан нь цагтаа өөрийнх нь амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр нь байж таарчээ.

Детройт хотноо нэг жаалхуу 14 давхрыг цонхоор унасан боловч Жозеф Фиглок нэртэй хvний дээрээс унасныхаа ачаар амьд vлдсэн байна. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр нэг хvvхэд тэр цонхоор нь унахдаа хvний дээрээс бууж, амьд vлджээ. Тэр хvнийг нь мөн л Жозеф Фиглок гэдэг байж.

Эцэст нь Чингис хаан ч гэсэн тайчуудад хөөгдөн Бурхан халдуун ууланд гарчихаад буцаж буух гэтэл нь замыг нь vхрийн чинээ том цагаан чулуу хаасан байсныг хараад тэнгэр буух болоогvй гэсэн дохио өгч байна гээд буцсан байдгийг та санаж байгаа байх. Хэрэв тэгэж буцаагvй бол бидний өнөөдрийн тvvх....

Дэлхийн 10 нууц оньсого


Дэлхийн бvх шинжлэх ухаан хvрээлэн буй орчин тойрон, байгалийн зvй тогтлыг логик vндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлоход оршдог.

Тэд хэдийгээр дэлхий ертєнц, гариг дээрх бvхий л юмс vзэгдлийг шинжилдэг боловч одоо болтол тайлж чадалгvй vлдээсэн зvйл олон ажээ. Эдний 10 феномен буюу гаж vзэгдлийг уншигч та бvхэнд сонирхуулъя.

10. СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА
Анагаах ухаан хvний уураг тархи, бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс єєрийнхєє євчинд огт нєлєєлєхгvй эм уугаад "Энэ эм миний євчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр нь євчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр євдєж сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж чадаагvй байна.

9. ДАЛДЫГ ХАРАХ
Манай телевизvvдээр гарч буй "Зєн билгийн тулаан" нэвтрvvлгийг та андахгvй байх. Тус нэвтрvvлэгт оролцогчид далдыг яаж хараад байгааг хvмvvс ойлгодоггvй. Зєн билэгчдийн хvч чадал, далдыг харах чадварыг мєн л шинжлэх ухаан тайлж чаддаггvй байна.

8. VХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Та хэр шvтлэгтэй вэ. Шvтлэгтэй хvмvvс ихэвчлэн хойд насанд итгэдэг шvv дээ. Гэнэтийн осол, золгvй байдлаар тvр зуур vхээд сэрсэн хvмvvс манай дэлхий дээр цєєнгvй байдаг. Тэд нэг л зvйлийг ярьдаг байна. "Гэрэлт цагаан хоолой, эсвэл тас харанхуй ангал руу унаж байна" гээд л. Шашинд бол vvнийг там эсвэл диваажин гэж нэрлэдэг. Vнэхээр там, диваажин байдаг эсэхийг шинжлэх ухаан бас л тайлбарлаж чадаагvй байна.

7. UFO БУЮУ НИСДЭГ ТАВАГ
Нисдэг тавагны тухай олон кино бий. Нисдэг таваг харсан, сууж vзсэн, тэр байтугай єєр гаригт зочилсон гэж ярих хvмvvс ч байдаг. Шинжлэх ухаан vvний учрыг олж, vнэн зєв тайлбарлаж чадаагvй л байна. Хамгийн гол нь хvмvvс ор vндэсгvй юмыг байнга ярьдаггvй. Vнэхээр тэр нисдэг таваг байсан уу, эвэл vгvй юу. Хэн мэдэх билээ.

6. УРЬД ХАРАГДСАН ЗVЙЛ ДАХИН ХАРАГДАХ
"Дэжа вv" буюу ємнє харагдаж, болж байсан зvйл давтагдахыг францаар ингэж хэлдэг. Тэнд ємнє хийсэн зvйлээ давтах эсвэл давтах, эсвэл зvvдэлж байсан мэт санагдах vе байдаг уу. Энэ зvйл хvн бvрт тохиолддог ч тоолгvй єнгєрєєх нь элбэг. Гэхдээ энэ чухам бодит уу, тєсєєлєл vv гэдгийн учрыг олж чадаагvй л байна.

5. СVНС БА ХИЙ VЗЭГДЭЛ
Энэ тухай баримтат кино, нотолгоо хvн тєрєлхтний тvvхэнд байнга л байдаг. Таны найз нєхєд єєрт таарсан, хий юм харснаа ам булаалдан ярьдаг шvv дээ. Гэвч одоо хvртэл шинжлэх ухаан ямар нэг сvнс, хий vзэгдэлтэй холбоо тогтоож чадаагvй байна.

4. ОР СУРАГГVЙ АЛГА БОЛОХ VЗЭГДЭЛ
Хvмvvс олон тохиолдлоор алга болдог. Хэн нэгний гарт єртєх, газар доор орох, оргон зайлах, золгvй байдлаар нуур цєєрєм рvv унах гэх мэт. Харин огт ул мєр vлдээлгvй сураггvй болсон хvмvvс байдаг. Тухайлбал, "Ариун Мария"-гийн бvх багийн гишvvдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей нар ямар ч ул мєргvй алга болсон юм. Тэднийг хаачсаныг болон чухам яг юу болоод єнгєрснийг хэн ч тайлаагvй байна.

3. ЗУРГАА ДАХЬ МЭДРЭХVЙ
Зургаа дахь мэдрэхvй хvн болгонд танил сонсогдож байгаа байх. Хэнд ч, ямар нэг тулгамдсан vед сонголт хийх хэрэг гардаг. Энэ vед зургаа дахь мэдрэхvй буюу зєн совингоо сонсдог. Зургаа дахь мэдрэхvй, зєн совингийн талаар одоо болтол логик vндэстэй нотолгоо гараагvй л байна.

2. ЦАСАН ХVН
Цасан хvнийг та бас л мэднэ. Алмас гэж нэрлэгддэг тvvнийг хvмvvс харсан гэх боловч шинжлэх ухааны vvднээс судалсан ямар нэг тайлбар хийж чадаагvй нууц хэвээрээ vлдсэн.

1. ТАОС-ИЙН ДУУ
Нью-Мексико муж улсын Таос гэх жижигхэн хотын иргэд сvvлийн хэдэн жилийн турш цєлєєс гарч буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн. Тэд хаанаас гарч байгааг шинжлэх ухааны хvрээлэнгvvдээс олон арван мэргэжилтэн олон арван мэргэжилтэн судлаачдыг урьж ажиллуулсан ч юу ч хэлж чадаагvй. Таосын дуу одоо болтол сонсогддог байна.

Friday, January 30, 2009

Муу зөн совин


Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан тvvний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг сонссон юмсанж. Тэр ч байтугай, “би удахгvй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байжээ. Пастернакийн энэ байдлыг харсан хvмvvсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт vе vе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж vзжээ.Харин тvvнийг сайн мэддэг ойр дотнын хvмvvс нь Борис, сvvлийн vед уруу царайтай явах боллоо. Yйлс нь бvтэмжгvй байгаа юм байх даа гэж ярьцгаасан аж. Харин Борис Пастернак тvvний гипсэн цээж баримал хагарч унасанаас яг арав хоногийн дараа нас баржээ. Нэг vгээр хэлэхэд, тvvнд vхлийн совин татаад байж. Хvн ер нь зөн совиндоо итгэх ёстой юу.
Энэ асуултанд янз бvрээр хариулдаг. Америкийн Индианы их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнvvдийн гурван зуун хvний дунд явуулсан судалгаанаас vзэхэд, гурван хvний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хvний нэг нь энэ тухай ярихаас ч эмээдэг. Муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэж vзжээ. Yнэндээ зөн совинд итгэх хэцvv аж. Гэхдээ хvнд зургаа дахь мэдэрхvй нь эртнээс бий болжээ. Yvнийг тэд зөв совин хэмээн хэлж заншиж. Зарим хvний зургаа дахь мэдэрхvй бусдаас илvv хөгжсөний ачаар аливаа vйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хvн төрөлхтөний тvvхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, vгvй нь ч байдаг. “Хvн яагаад муу совиндоо итгэдэг нь сонин юм” Yvнийг эрдэмтэд хvний эмзэг сэтгэлтэй холбон тайлбарлажээ. Насанд хvрсэн ямар ч хvн аз жаргалыг хvсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгvй явдал, өвчин, vхлээс айдаг байна. Чухам хvн бvрт байдаг энэ далд айдасыг өдөөж өгдөг муу совинд амархан итгэдэг байна. Бас vvнд хvний амьдралд тохиолддог санамсаргvй явдлууд нөлөөлдөг аж. Австрийн сэтгэл зvйч Зигмунд Фрейд утсаар ярихаас vхтлээ айдаг байжээ. “Утасны цаанаас хvн дуугарах нь шөнийн харанхуйд сvнс амилах шиг болж муу ёр уддаг” гэж Фрейд хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зvйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хvнд яагаад ч юм бэ, утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуугарахаар нь авах гэж яваад хамгийн хайртай барималаа татаж унагааж хагалаад бөөн хараал зvхэл болж байсан гэдэг. Мөн утас дуугарсаны улмаас тэр бvдэрч унан хөлийн шагайгаа гэмтээж байж. Алдартай хvмvvсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ зөндөө бий. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хvмvvст ч бас зөв совин байдгыг мартаж болохгvй. Харин тvvний нууцыг тайлахад л бэрх аж. Амьдрал дэндvv vнэ цэнэтэй эд. Хvн өөрийгөө болзошгvй аюул, хувь заяаны гэнэтийн хувирлаас хамгаалахыг хvсдэг. Yvнийг ойлгосон бурхан тэнгэр хvмvvст зөн совин илгээсэн байж болно. Зургаа дахь мэдэрхvй гэж юу юм бэ Хvнд байгалиас заяасан vгээр илэрхийлэхэд хэцvv мэдрэмж байдаг аж. Тэр нь тухайн этгээдийн амьдралд тохиолдох сайн муу явдлыг урьдаас зөгнөн “дохио санамж” өгдөг байна. Та бусдад муу vйл хийсэн хvнтэй санамсаргvй тааралджээ. Хэдийгээр тvvнийг танихгvй ч гэсэн тэр этгээд нvдэнд хvйтэн санагдаад байж болно. Өөрөөр хэлбэл, төрөлх зөнгөөрөө vл бvтэх хvнтэй тааралдсанаа мэдрэх аж. Энэ нь амтад ч их байдаг гэнэ. Тухайлбал, нохой эзнийхээ vхлийг тэвчиж чаддаггvй амьтан аж. Тиймээс эзэн нь “нутаг буцах” нь ойртоод ирвэл гэнэт алга болчих юмуу эсвэл учиргvй их боргож хуцдаг байна. Харин муур арай өөр. Эзнээ амьсгаа хураан хураатал нь дэргэд нь байдаг гэнэ. Санаа муутайдаа бус ямар нэгэн таагvй явдлыг тэвчиж өнгөрvvлэх чадвартайдаа муур ийм араншин гаргадаг. Эрдэмтдийн судалгаанаас vзэхэд, аливаа амьтны зургаа дахь мэдэрхvй өөрт нь тохиолдсон гэнэтийн явдлаас цочирч vvнээс, хэт хөгждөг гэнэ. Өөрөөр хэлбэл хvний зөн билэг эмгэнэлээс эхтэй аж. Тухайлбал ХХ зууны “албин чөтгөр” гэгддэг Вольф Мессинг багадаа бие султай, шөнө сарны гэрэлд унтаагаараа явдаг, аймхай нэгэн байсан аж. Нэг удаа ааваасаа айсанаасаа хойш гэнэт далдыг хардаг болж. Мөн Вангаг гэнэт сохорсоныхоо дараа vзмэрч болсон ч гэдэг. Гэхдээ энэ нь зөнч мэргэч нарт хамааралтай хэрэг л дээ. Харин жирийн хvни хувьд, тэр өөрт тохиолдох аливаа явдпаа төрөлх зөнгөөрөө мэдэрч, тэр совин нь янз бvрийн хэлбэрээр дамжин илэрдэг байна. Тухайлбал, хэн нэгний эрхэмлэж явдаг шvтээн гэнэт хагарч эвдрэх жишээтэй. Бас янз бvрээр зvvдлэх нь байдаг. Хvн эмгэнэлт явдлыг урьдаас мэдэрдэг Америкийн домогт жvжигчин Мэрилин Монро нас барахаасаа долоо хоногийн өмнө муухай зvvд зvvдлээд байна гэж уйлдаг болсон гэдэг. Тvvнд зvvдээр нь дамжиж vхлийн совин татсан бололтой. Тэгвэл домогт Битлзийн Жон Ленноний эхнэр Йоко Оно, нэг vе тvvнтэй цуг байх нь там болж байлаа гэж дурссан байдаг. Жон нас барахаасаа бараг сарын өмнөөс гэртээ дандаа нvцгэн, зөвхөн шаахайтайгаа явдаг болжээ. Тvvнийг ийнхvv чөлөөтэй байхад нь гэрийн бvх зvйл цэвэр цэмцгэр байх ёстой гэж vзэж байсан юм. Тэгээд тэр vv нэг удаа тамхины vнсний саванд нь vс наалдсан байхыг хараад, Йоко Оног vнсний сав цэвэрлэсэнгvй гэж vхтэл нь занчжээ. Нэг vгээр хэлэхэд тvvнд төрсөн далдын муу совин ямагт тайван биш байлгаж, зовоож байсан аж. Мичиганы сургуулийн эрдэмтдийн бас нэгэн судалгаа хvнд зөн совин хачирхалтай нөлөөлдөгийг харуулжээ. Хvн сайн совин татахад хайхарамжгvй бараг тэрэнд тоглоом шоглоом болгон ханддаг аж. Холливудын нэрт жvжигчин Брюс Уиллис арвангурав хvртлээ “зvггvй тархи” байсан гэдэг. Нэг удаа тэрээр Оскарын шагнал гардуулах ёслолыг vзэж байна гэж зvvдлэжээ. Ажил сургуульгvй, ямар нэгэн тодорхой зорилгогvй явсан жаалхvv энэ зvvдээ бараг зохиол мэтээр дэвэргэн vеийнхэндээ нэмэр хачиртай ярьсан аж Зvvд зvvдэлснээс эхэлснээс хойш нэлээн хэдэн өдөр тvvнд ямар нэгэн баяртай явдал тохиолдох юм шиг санагдаад байсан гэнэ. Гэвч Брюс Уиллис гудамжинд зодооны хэрэгт орооцолдсоноор мөнөөх “баярт зөн” дуусчээ. Энэ явдлаас тэр хойш зөн совинд итгэхээ больсон гэдэг.