Friday, June 26, 2009
Бермудын талаар эрдэмтэн ямар санал дэвшүүлсэн бэ?
60 жилийн тэртээ ертєнц Бермудын гурвалжин хэмээх єнєєдрийг хvртэл нууц нь vл тайлагдсан хамгийн алдартай соронзон талбайтай “тулгарсан” билээ.
Энэ жилvvдэд Флорида, Пуэрто-Рико, Бермудын арлын дунд орших чимээгvй бvсийн тухай эрдэмтэд маргалдсаар. Гэхдээ л хариултыг нь хэн ч олж чадаагvй байна. Бермудын гурвалжингийн тухай олон таамаглалаас хамгийн боломжийн хувилбарыг Оросын эрдэмтэн Николай Коровяков агсан дэвшvvлж байжээ. Тэрээр залуугаасаа л физик, геологи, одон орны судлалд шимтсэн нэгэн байсан бєгєєд ямар хувилбар дэвшvvлснийг сонирхуулъя.
Шулмын арван мөр
Бермудын гурвалжин шиг оньсогот бvс дэлхийд єєр ес бий. Америкийн гидрогеолог А.Сандерсон хойд тал бємбєрцгийн 30 дугаар зурваст бие биеэсээ адил зайтай таван газрыг тэмдэглэжээ. Эдгээрийг Сандерсоны бvс гэдэг. Энд Бермудын гурвалжинд тохиолддог шиг vзэгдлvvд байнга тохиолддог гэнэ. Атлантын далай дахь аймшигт бvсээс гадна Калифорнийн орчимд Номхон далайд мєн “vзэгдэлтэй”. Бас Японоос урагшаа олон арван далайн онгоц залгисан Шулмын тэнгисийг нэрлэж болно. Мєн дэлхийн хоёрдугаар дайны vед цэргийн нисдэг тэрэг алга болж байсан Пакистан, Афганистаны хил орчмын уулархаг хэсэг, бvх л бvтэн тэмээн жинг тэр чигээр нь нэг бус удаа залгисан Алжир-Мароккогийн бvс ч бий. Ємнєд тал бємбєрцєгт ч Сандерсоны таван бvс бий. Мєн л 30 дугаар зурваст бие биеэсээ 72 градусын зайтай оршдог. Эдгээр бvс хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгvй. Сандерсон ч vvнийг нээхдээ учир шалтгааныг нь тайлж чадаагvй. Харин Коровяков vvнийг дэлхий нарыг тойрох єєрийн динамик загварын тусламжтайгаар олж тогтоосон.
Бид дэлхий, нарын таталцлын хуулийн тухай ярьдаг ч эх дэлхийг нэгэн том бємбєлєг мэтээр ойлгон, ертєнц бие биеэсээ онцлог бvхий литосфер, магма болон бєємєєс тогтдогийг мартдаг. Эдгээр тусдаа гурван том биет тус бvртээ наранд татагддаг бєгєєд харин бие биеэсээ тодорхой зайд оршдог байна. Коровяков чухам vvнийг л судлах зорилт єєртєє тавьжээ. Туршилтын явцад тэрээр ємнєд, хойд талын єргєргийн нийт арван цэгт маш их хэмжээний хvчдэл тєвлєрдгийг тогтоосон байна. Энэ нь л Сандерсоны нээсэн арван бvс аж. Бєєм Сандерсоны нээсэн хойд єргєргийн цэгээс холдож, магмагийн их урсгалыг авч оддог бол тэнд vл мэдэгдэх vзэгдэл болдог бєгєєд газрын таталцал эрс нэмэгддэг. Энэ єдрvvдэд далайд, эсвэл тэнгист усан онгоц тааралдвал гvн рvv татдаг. Харин нисэх онгоцны тухайд тайлбар арай хэцvv. Сандерсоны бvсийн дээгvvр соронзон таталтын хvч тєвлєрдєг нь яг л элсэн цаг шиг хэлбэр vvсгэдэг. Элсэн цагийн гол нь 11,5 км-ийн єндєр бєгєєд хэрэв онгоц 11,5 км-ээс доогуур нисвэл газар руу, эсвэл далай руу шууд унадаг. Харин дээрх цэгээс дээгvvр нисвэл дээш татагддаг тул онгоц сураггvй алга болдог аж.
Сард зургаан өдөр аюултай
Н.И.Коровяков нисэх болон усан онгоц осолдож болохуйц єдрvvдийг тооцож гаргажээ. Тvvний тооцсоноор, манай єргєрєгт жилд зургаан єдєр буюу єдєр, шєнє тэнцдэг гуравдугаар сарын 21, есдvгээр сарын 23, мєн гуравдугаар сарын 15, 27, есдvгээр сарын 17, 29-ний єдєр болгоомжтой байхад илvvдэхгvй аж. Чухам эдгээр єдрvvдэд Бермудын гурвалжин шинэ золиосоо хvлээж байдаг. Сандерсоны бvсэд эмгэнэлт єдрvvд харьцангуй олон. Сард хоёр удаа буюу шинэ сар, бvтэн сар гарах єдрvvдээс гадна єєр мєн 6-7-ны єдєр ч аюул тохиолдож болзошгvйг тогтоожээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment