Хvний амьдралд тайлбарлаж, ойлгохын аргагvй нууцлаг ер бусын зvйл олон тохиолддог бөгөөд vvнийг нь эрдэмтэн мэргэд санамсаргvй зvйл, тохиолдол гэдэг. Хамгийн наад захын жишээг өгvvлье.
Та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагvй багынхаа найзын тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргvvлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зvйлс олон. Гэтэл vvнээс ч нууцлаг, тун ч ер бусын зvйлс гэж бас тохиолддог. Ийм зvйлтэй учирсан хvмvvс өөрийн эрхгvй бурхан, далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бvх нууцлаг, тайлбарлах боломжгvй, шинжлэх ухааны vvднээс бол бvр байх ч ёсгvй тийм зvйлс хvмvvс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?
1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сvйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгvй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бvр ганцхан хvн амьд гарч, бvгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сvйрлийн тэмдэглэл хөтөлдөг бvртгэлийн дэвтэрт тэмдэглэн vлдээсэн байдаг.
АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлуудын талаар бичиж байсан. Хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хvний амиа алдсаны дараа тухай бvрт нь Жонсон овогтой хvн ерөнхийлөгч болж байсан.
Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргvvлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагvй vхэх байсан тvvнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хvн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогvй бол гарцаагvй vхэх байв. Хамгийн сонирхолтой тэр хvн нь өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.
Yvнийг зарим нэг нь шинжлэх ухаанч биш гэж шvvмжилж магадгvй. Гэтэл та бидний тохиолдлын, санамсаргvй гэж нэрлэдэг зvйл нь аль эрт "синхрон vзэгдэл" гэсэн шинжлэх ухааны нэр авсан байдгийг та бид мэддэг билvv? Энэ томьёоллыг зvгээр нэг судлаач бус харин физик болон сэтгэл судлалын салбарын хоёр шилдэг эрдэмтэн биеэ биеэсээ тусдаа дэвшvvлсэн байдаг нь яав ч жирийн нэг тохиолдол биш байх.
Аминд хvрч магадгvй ноцтой аюул нvvрлэсэн vед оюун ухаан нь логик бус харин зөн совинг ашигладаг болох нь харагдаж байдаг. Ямагт логиктой сэтгэдгээрээ алдартай Черчилль аргагvйн эрхэнд зөв совиндоо итгэн эзгvй хээр асч байгаа гэрлийг чиглэн явж, дайсан эсвэл нөхөр нь мэдэгдэхгvй байгаа хvнд өөрийгөө даатгажээ. Туйлдаа хvрч, бодит байдлыг шvvмжлэлтэйгээр vнэлж цэгнэх чадвараа алдаснаар мань эр жирийн vедээ ашиглаж чаддаггvй хvчээ ашигласан байна.
АНУ-ын Хойд Каролина мужийн Эшвиллийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Аллан Комбос энэ талаар ийнхvv ярьж байна: «Санаанд оромгvй гэнэтийн тохиолдлууд гол төлөв ар араасаа цувардаг гэдгийг би олон жилийнхээ туршлагаас мэднэ. Тэдгээрт хэдий чинээ хурдан дасна тэр чинээгээр олон гарах болно. Харин хvн тэр бvгдийг ямар ч утгагvй, тэнэг явдал гээд тоохгvй орхиод байвал яваандаа таны гараа ч байдаг. Хэрэв ингэж vл тоомсорлолгvйгээр тэр бvх тохиолдлуудад зохих ёсоор анхаарал хандуулж чадвал танд маш их тус хvргэх нь гарцаагvй. Хэдий чинээ нухацтай хандана тэр чинээгээр таны амьдралд чухал vvрэг гvйцэтгэнэ гэсэн vг. Гэсэн хэдий ч ийм давхцлууд яагаад гардгийг хэн ч мэддэггvй. Ямар ч л байсан энэ бол бодитой vзэгдэл гэдэг нь гарцаагvй. Зарим эрдэмтэн сонин давхцлыг учир холбогдолгvй цэвэр тохиолдол, хvмvvс ач холбогдлыг нь хэт дөвийлгөж байна гэдэг л дээ. Гэхдээ амьдралд нь сонин давхцал болж байсан олон хvмvvс огт өөр бодолтой байдаг. Би хувьдаа л гэхэд ийм давхцал, азтай явдлуудыг амьдралын зөв чигийг заасан хувь тавилангийн дохиог дотоод ухамсар хvлээн авч байгаа хэрэг гэж vздэг».
Улмаар хvн бvхэнд дээрээс зурсан тавилан, зураг гэж байдаг гэдэгт итгэвэл энэ бvхэн ойлгомжтой болж ирдэг гэдгийг Комбс профессор онцолж байна. Комбс профессорын нэг танил нь ажлаасаа халагдаад мэргэжлээрээ ажиллах гээд чадалгvй юм байж. Тэгээд мань эр тохирох ажил олдох хvртэл таксины жолооч хийхээр болов. Гэтэл буу тулгуулж бvх орлогоо дээрэмдvvлсэн, согтуу жолоочид шахуулж өндөр дээрээс нисэхээ дөхсөн гээд азгvй vйл явдлууд ар араасаа тохиолдож эхэлсэн байна. Гэвч тэрээр хэтэрхий ойр ойрхон болоод байгаа энэ бvх vйл явдлуудыг хоорондоо ямар нэг холбоогvй, цэвэр тохиолдлын зvйл гээд тоохгvй яваад л байж. Эцэст нь мань эр эхнэрээ дэлгvvр хvргэж өгөхөөр яваад осолдож, эхнэр нь сэхээнд, өрөө ажлаасаа халагдаснаар таксины жолооч хийсэн тvvх нь дуусчээ. Тэгээд удалгvй өөр компанид мэргэжлээрээ ажиллах болсон байна.
Эцэст нь хэлэхэд дээр өгvvлсэнтэй адил ер бусын байдлаар давхацсан vйл явдлуудад илvvтэй анхаарч байхад илvvдэхгvй. Нэг бол Черчилль шиг зөн совиндоо итгэж амь гарах эсвэл таксины азгvй жолооч шиг бvтэлгvйтэх.
Ингээд танд английн «Инкаунтерс» сэтгvvлийн цуглуулсан хачирхалтай давхцал, сонин явдлуудаас тvvвэрлэн толилуулъя. Нэмж хэлэхэд энэ нэр хvндтэй сэтгvvл нь зvгээр нэг ам дамжин яригддаг «болсон явдлууд»-ыг бус харин баримтаар батлагдаж, нотлогдсон vйл явдлуудыг цуглуулсан гэдгийг онцлох хэрэгтэй байх.
Зохиолч Артур Крестлерийн өгvvлсэн баримтаар нотлогдсон явдал. 1939 онд нэгэн инженер америкийн усан онгоцоор аялж явжээ. Усан онгоц нь "Титаник" хөлгийн сvйрсэн хэсэг дөхөж очиход инженер онгоцыг яаралтай зогсоох хэрэгтэй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн байна. Ингээд ахмадын ятгаж байж, усан онгоцыг зогсоолгоход өмнө нь асар том мөсөн уул хөвж яваа нь онгоцны гэрэлд харагджээ. Усан онгоц мөсөн уултай мөргөлдөж гэмтэл авсан ч живээгvй байна. Энэ усан онгоц "Титаниан" гэдэг нэртэй байжээ.
Гурван ихэр төрөх нь тун ховор vзэгдэл. Лондон хотын нэгэн эмнэлгийн эмч 1976 онд гурав дахь удаагаа гурван ихрийг эх барьж авсан байна. Тvvний нэр нь Триплет /англи хэлнээс хөрвvvлбэл «гурван ихэр» гэсэн утгатай/ байсан нь сонин.
1911 оны 11-р сарын 26-ны өдрийн «Нью-Йорк геральд» сонинд нэгэн мэдээ нийлэгдсэн байдаг. Тvvнд Лондон хотын Гринберри Хилл гэдэг газар нь сэр Эдмунд Берриг алсан хэрэгт яллагдсан гурван гэмт хэрэгтэн дvvжлэн цаазалсан тухай өгvvлсэн байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын нэр бөгөөд нэгийг нь Грин, нөгөөг нь Берри, гуравдахыг нь Хилл гэдэг байжээ.
Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр нь Огайо мужид төрсөн ч хоёр өөр гэр бvлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчvvдтэй сууж байгаад салсан, нэг нэг хvvхэдтэй тvvндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрvvлж байсан төдийгvй нэг хоббитой байснаа мэдээд их гайхацгаажээ.
Дөрвөн настай Рожер Лозьер гэгч хvvг АНУ-ын Салем хотын ойролцоох далайд живж байхад нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ. Yvний 8 жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй хvнийг аварсан нь цагтаа өөрийнх нь амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр нь байж таарчээ.
Детройт хотноо нэг жаалхуу 14 давхрыг цонхоор унасан боловч Жозеф Фиглок нэртэй хvний дээрээс унасныхаа ачаар амьд vлдсэн байна. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр нэг хvvхэд тэр цонхоор нь унахдаа хvний дээрээс бууж, амьд vлджээ. Тэр хvнийг нь мөн л Жозеф Фиглок гэдэг байж.
Эцэст нь Чингис хаан ч гэсэн тайчуудад хөөгдөн Бурхан халдуун ууланд гарчихаад буцаж буух гэтэл нь замыг нь vхрийн чинээ том цагаан чулуу хаасан байсныг хараад тэнгэр буух болоогvй гэсэн дохио өгч байна гээд буцсан байдгийг та санаж байгаа байх. Хэрэв тэгэж буцаагvй бол бидний өнөөдрийн тvvх....
No comments:
Post a Comment