Friday, June 26, 2009

Харь гариг там диваажинтай холбоотой юу?


Харь гаригийн хачин жигтэй гийчин
1995 онд Зей Сантилли гэгч харь гаригийн гийчний нэгэн бичлэгийг нийтэд дэлгэж, бөөн шуугиан тарьсан билээ. Харамсалтай нь зургийн чанар муу. Гэхдээ түүнийг манай гаригийн, бидний хамаатан гэж хэлж боломгүй огт үсгүй 140см орчим өндөр, эр эм хүйс нь танигдахуйц. Биетэйгээ харьцуулбал тун том толгойтой жижигхэн хамар, ам, чихтэй Харин гар хөлдөө зургаан хуруутай аж. Италийн хөгжмийн продюсер Рей Сантилли дээхнэ үеийн хөгжмийн бичлэг олохоор АНУыг зорьсон бөгөөд тэнд очоод өөрийнх нь хэлсэнээр Жек Барнетт гэгчээс олон ыичлэг авсны нэгэнд энэ бичлэг байсан гэнэ. Харин Рей Жек Бартнеттийг хуурамч нэр гээд бичлэгийн эзний жинхэнэ нэрийг одоо хүртэл нууцалсаар байгаа юм.

Цасны хүн буюу алмас

Хималай, төвдийн орчим цасны хүн буюу бидний нэрлэж заншсанаар алмас амьдардаг гэж ярилцдаг. Гэтэл одоо Памирын нуруу, төв Африк, Чукотка, Якутын нутгаар алмас гүйж байгаа сурагтай. 1921 онд Эверестийн оргил руу авирагчид 6400 метрийн өндөрт үсэрхэг, том хүнтэй төстэй амьтанг харснаа анх шинжлэх ухааны тайлагдаагүй нууцын жагсаалтад тэмдэглүүлжээ. Тиймч учираас цасны хүн гэж нэрийг өгсөн аж. Мөн 1970 аад оны үед АНУ –д үлэмж биет хүнтэй тааралдсан тухай тэмдэглэжээ. АНУ –ын эрдэмтэн Рожер Паттерсон гэгч цасны хүнд 40метр орчим ойртож билэг хийж чадсан түүхтэй. Эрдэмтэд хожим энэхүү бичлэгийг нарийн судалж, хүний алхаа гишгэгдэлтэй огт төсгүй байгааг тогтоосон юм.

Лох-несс бол үлэг гүрвэл биш үлэг гүрвэл

Их Британийн Засгийн газар саяхан хүртэл Лох-Нессийн нууранд аймшигт үлэмж биет амьтан амьдардагт итгэж байсан нь нотлогдоод байгаа. Лох-Несс ийн мангас гэж нэрлэгдсэн энэхүү түүхийг дуулаагүй хүн цөөхөн байх. Гэвч саяхан шотландын загасчин тэндээс нөгөө аймшигт амьтны араа бололтой зүйл олсноо Эдинбургийн муейд өгсөн тухай дуулаагү байж магад. Эрдэмтэд энэхүү олдворын дараагаар тус түүхийг дахин судалж 150 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн төрлийн плезиозавр байж магадгүй гэж тогтоожээ. Харин загасчин аймшигт амьтныг одоо хүртэл Лох Нессийн нуурын гүнд амьдарсаар байгаа гэдэгт бүрэн итгэж байгаагаа мэдэгдсэн байна.

Талд зурсан дугуй
1972 онд Артур Шаттлвуд, Брюс Бонд гэгч хоёр ангил эр уулын оройд гараад шөнийг угтахдаа харь гаригийн гийчний тухай ярилцан, нисдэг таваг тоглоом болгон тэнгэрээс хайж суужээ. Гэтэл гэнэт тарин талбайд дугуй тойрог үүсээд байгааг анзаарч. Үүнээс хойш ная гаруй тойрог аажмаар зурагдаж, хорин секунд тутамд нисэх мэт авиа гарч байжээ. Эдүгээ эрдэмтэд үүний нууцыг тайлах гэж толгойгоо гашилгаж байна. Тойргийг 30 хувийг нь хүмүүс хожим хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсонч үлдсэн 70 хувь нь хэрхэн тогтсон нь тодорхойгүй байгаа аж. Асар том энэ дугуйг үүсгэсэн арга нь манай ухааны “ухаан” хүрэхгүй хэмжээнд байгаа юм.


No comments:

Post a Comment