Friday, January 30, 2009

Муу зөн совин


Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан тvvний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг сонссон юмсанж. Тэр ч байтугай, “би удахгvй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байжээ. Пастернакийн энэ байдлыг харсан хvмvvсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт vе vе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж vзжээ.Харин тvvнийг сайн мэддэг ойр дотнын хvмvvс нь Борис, сvvлийн vед уруу царайтай явах боллоо. Yйлс нь бvтэмжгvй байгаа юм байх даа гэж ярьцгаасан аж. Харин Борис Пастернак тvvний гипсэн цээж баримал хагарч унасанаас яг арав хоногийн дараа нас баржээ. Нэг vгээр хэлэхэд, тvvнд vхлийн совин татаад байж. Хvн ер нь зөн совиндоо итгэх ёстой юу.
Энэ асуултанд янз бvрээр хариулдаг. Америкийн Индианы их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнvvдийн гурван зуун хvний дунд явуулсан судалгаанаас vзэхэд, гурван хvний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хvний нэг нь энэ тухай ярихаас ч эмээдэг. Муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэж vзжээ. Yнэндээ зөн совинд итгэх хэцvv аж. Гэхдээ хvнд зургаа дахь мэдэрхvй нь эртнээс бий болжээ. Yvнийг тэд зөв совин хэмээн хэлж заншиж. Зарим хvний зургаа дахь мэдэрхvй бусдаас илvv хөгжсөний ачаар аливаа vйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хvн төрөлхтөний тvvхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, vгvй нь ч байдаг. “Хvн яагаад муу совиндоо итгэдэг нь сонин юм” Yvнийг эрдэмтэд хvний эмзэг сэтгэлтэй холбон тайлбарлажээ. Насанд хvрсэн ямар ч хvн аз жаргалыг хvсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгvй явдал, өвчин, vхлээс айдаг байна. Чухам хvн бvрт байдаг энэ далд айдасыг өдөөж өгдөг муу совинд амархан итгэдэг байна. Бас vvнд хvний амьдралд тохиолддог санамсаргvй явдлууд нөлөөлдөг аж. Австрийн сэтгэл зvйч Зигмунд Фрейд утсаар ярихаас vхтлээ айдаг байжээ. “Утасны цаанаас хvн дуугарах нь шөнийн харанхуйд сvнс амилах шиг болж муу ёр уддаг” гэж Фрейд хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зvйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хvнд яагаад ч юм бэ, утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуугарахаар нь авах гэж яваад хамгийн хайртай барималаа татаж унагааж хагалаад бөөн хараал зvхэл болж байсан гэдэг. Мөн утас дуугарсаны улмаас тэр бvдэрч унан хөлийн шагайгаа гэмтээж байж. Алдартай хvмvvсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ зөндөө бий. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хvмvvст ч бас зөв совин байдгыг мартаж болохгvй. Харин тvvний нууцыг тайлахад л бэрх аж. Амьдрал дэндvv vнэ цэнэтэй эд. Хvн өөрийгөө болзошгvй аюул, хувь заяаны гэнэтийн хувирлаас хамгаалахыг хvсдэг. Yvнийг ойлгосон бурхан тэнгэр хvмvvст зөн совин илгээсэн байж болно. Зургаа дахь мэдэрхvй гэж юу юм бэ Хvнд байгалиас заяасан vгээр илэрхийлэхэд хэцvv мэдрэмж байдаг аж. Тэр нь тухайн этгээдийн амьдралд тохиолдох сайн муу явдлыг урьдаас зөгнөн “дохио санамж” өгдөг байна. Та бусдад муу vйл хийсэн хvнтэй санамсаргvй тааралджээ. Хэдийгээр тvvнийг танихгvй ч гэсэн тэр этгээд нvдэнд хvйтэн санагдаад байж болно. Өөрөөр хэлбэл, төрөлх зөнгөөрөө vл бvтэх хvнтэй тааралдсанаа мэдрэх аж. Энэ нь амтад ч их байдаг гэнэ. Тухайлбал, нохой эзнийхээ vхлийг тэвчиж чаддаггvй амьтан аж. Тиймээс эзэн нь “нутаг буцах” нь ойртоод ирвэл гэнэт алга болчих юмуу эсвэл учиргvй их боргож хуцдаг байна. Харин муур арай өөр. Эзнээ амьсгаа хураан хураатал нь дэргэд нь байдаг гэнэ. Санаа муутайдаа бус ямар нэгэн таагvй явдлыг тэвчиж өнгөрvvлэх чадвартайдаа муур ийм араншин гаргадаг. Эрдэмтдийн судалгаанаас vзэхэд, аливаа амьтны зургаа дахь мэдэрхvй өөрт нь тохиолдсон гэнэтийн явдлаас цочирч vvнээс, хэт хөгждөг гэнэ. Өөрөөр хэлбэл хvний зөн билэг эмгэнэлээс эхтэй аж. Тухайлбал ХХ зууны “албин чөтгөр” гэгддэг Вольф Мессинг багадаа бие султай, шөнө сарны гэрэлд унтаагаараа явдаг, аймхай нэгэн байсан аж. Нэг удаа ааваасаа айсанаасаа хойш гэнэт далдыг хардаг болж. Мөн Вангаг гэнэт сохорсоныхоо дараа vзмэрч болсон ч гэдэг. Гэхдээ энэ нь зөнч мэргэч нарт хамааралтай хэрэг л дээ. Харин жирийн хvни хувьд, тэр өөрт тохиолдох аливаа явдпаа төрөлх зөнгөөрөө мэдэрч, тэр совин нь янз бvрийн хэлбэрээр дамжин илэрдэг байна. Тухайлбал, хэн нэгний эрхэмлэж явдаг шvтээн гэнэт хагарч эвдрэх жишээтэй. Бас янз бvрээр зvvдлэх нь байдаг. Хvн эмгэнэлт явдлыг урьдаас мэдэрдэг Америкийн домогт жvжигчин Мэрилин Монро нас барахаасаа долоо хоногийн өмнө муухай зvvд зvvдлээд байна гэж уйлдаг болсон гэдэг. Тvvнд зvvдээр нь дамжиж vхлийн совин татсан бололтой. Тэгвэл домогт Битлзийн Жон Ленноний эхнэр Йоко Оно, нэг vе тvvнтэй цуг байх нь там болж байлаа гэж дурссан байдаг. Жон нас барахаасаа бараг сарын өмнөөс гэртээ дандаа нvцгэн, зөвхөн шаахайтайгаа явдаг болжээ. Тvvнийг ийнхvv чөлөөтэй байхад нь гэрийн бvх зvйл цэвэр цэмцгэр байх ёстой гэж vзэж байсан юм. Тэгээд тэр vv нэг удаа тамхины vнсний саванд нь vс наалдсан байхыг хараад, Йоко Оног vнсний сав цэвэрлэсэнгvй гэж vхтэл нь занчжээ. Нэг vгээр хэлэхэд тvvнд төрсөн далдын муу совин ямагт тайван биш байлгаж, зовоож байсан аж. Мичиганы сургуулийн эрдэмтдийн бас нэгэн судалгаа хvнд зөн совин хачирхалтай нөлөөлдөгийг харуулжээ. Хvн сайн совин татахад хайхарамжгvй бараг тэрэнд тоглоом шоглоом болгон ханддаг аж. Холливудын нэрт жvжигчин Брюс Уиллис арвангурав хvртлээ “зvггvй тархи” байсан гэдэг. Нэг удаа тэрээр Оскарын шагнал гардуулах ёслолыг vзэж байна гэж зvvдлэжээ. Ажил сургуульгvй, ямар нэгэн тодорхой зорилгогvй явсан жаалхvv энэ зvvдээ бараг зохиол мэтээр дэвэргэн vеийнхэндээ нэмэр хачиртай ярьсан аж Зvvд зvvдэлснээс эхэлснээс хойш нэлээн хэдэн өдөр тvvнд ямар нэгэн баяртай явдал тохиолдох юм шиг санагдаад байсан гэнэ. Гэвч Брюс Уиллис гудамжинд зодооны хэрэгт орооцолдсоноор мөнөөх “баярт зөн” дуусчээ. Энэ явдлаас тэр хойш зөн совинд итгэхээ больсон гэдэг.

Ер бусын давхцлууд

1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ. Энэтхэгт хэдхэн жилийн өмнө зорчигч тээврийн хоёр галт тэрэг дэлбэрч 220 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан. Мөрдөн байцаалтын явцад нэгэн зорчигчийн шидсэн тамхи нь төмөр зам дагуух шатдаг хийн хоолойны хий алдаж байсан хэсгийн орчим унаснаас дэлбэрэлт болсон нь тогтоогджээ. Ингээд ч зогссонгүй Дели-Мадрас ба Мадрас-Дели чиглэлээр явж байгаад дэлбэрсэн хоёр гал тэрэг нь яг адилхан дугаартай байсан байна.Италийн алдарт жүжигчин Марчелло Мастроянни нь нэгэн үдэшлэгт уригдан оролцжээ. Найр ид дундаа явж байтал жүжигчин мааань гэнэт босч ирээд «Нэгэн цагт жаргалтай амьдарч байсан гэр минь шатлаа» гэсэн үгтэй мартагдах шахсан хуучны дууг дуулж гарчээ. Цугларсан олон түүнийг гайхан харж байтал гэнэт утас дуугарч Ментон дахь харш нь шатсан тухай мэдэгдэхэд бүр ч их гайхсан гэдэг. Хожим нь энэ дууг хамгийн сүүлд бага сургуульд байхдаа дуулж байсан гэдгээ Мастрояни хэлсэн байдаг.Болгарын нийслэл Софи хотноо бүр ч инээдтэй тохиолдол болж байсан удаатай. Милко Стоянов нэртэй орон байрны хулгайч эр нэг айлыг ухаж, авсан зүйлээ үүргэвчинд чихчихээд борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин хүн бараг явдаггүй шахуу гудам руу буужээ. Хоёр давхрын орчим бууж явтал нь гэнэт цагдаагийн шүгэл дуугарах чимээ гарахад сандарсан хулгайч барьц алдаад унажээ. Гэхдээ аз болж яг тэр үед нь доогуур нь явж байсан хүн дээр унаад эсэн мэнд үлдсэн ч баригдсан байна. Хамгийн хачирхалтай нь амийг нь аварсан нөгөө хүн нь өөртэй яг адил Милко Стоянов гэдэг нэртэй, орон байрны хулгайч байж таарав. Цагдаа нар түүнтэй олон өдөр хөөцөлдсөөр нөгөө эзгүй гудамжинд оруулаад алдахын даваан дээр шүгэлдсэн байсан аж.Саран дээр хөл тавьсан хамгийн анхны хүн Нил Армстронгтой холбоотой нэгэн тохиолдол байдаг. 1969 онд Армстронг нь Сарны гадаргуй дээр хөл тавьсан даруйдаа:-Ноён Горски танд амжилт хүсье гэсэн учир битүүлэг үг хэлсэн байдаг. Нислэгийг удирдах төвийнхөн, сурвалжлагч нар ч гэсэн энэ үгнийх нь учрыг ололгүй олон жил болсны эцэст Армстронг нууцаа дэлгэсэн байдаг. Армстронг нь хүүхэд байхдаа найз нартайгаа нуугдаж тоглож байгаад Горски нэртэй хөрш айлынхаа хашаанд орчихож. Нуугдааж сууж байхдаа хөрш айлын эхнэр, нөхөр хоёр чанга дуугаар хэрэлдэхийг нээлттэй цонхоор нь сонсчээ. Горскийн эхнэр нь:-Өөдгүй муу бэлгийн сулралтай новш. Хөрш айлын жаал хүүг саран дээр буусны дараа л би орал секс хийнэ гэж хашгиран нөхөртөө уурлаж байсан байна. Гэтэл олон жилийн дараа үнэхээр Саран дээр хөл тавих агшинд нь Горскийн эхнэрийн хэлж байсан үг гэнэт санаанд ороход гайхсан Армстронг алдарт үгээ хэлсэн байдаг.Шарль Фоссе нэртэй франц эр орон орноор хэсүүчлэн мөрийтэй тоглодог, зартай луйварчин байжээ. Ингэсээр нэгэн удаа Лос Анжелсийн мөрийтэй тоглоомын газар таван мянган доллар хожсон байна. Гэтэл бусад нь түүнийг луйвардаж хожсон гэж буруутгаад буудаад алчихаж. Тоглогчид хүн буудсандаа юмын чинээд тоолгүй үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Гэтэл мэргэжлийн мөрийтэй тоглоомчдын дунд луйварчны хожсон мөнгө бүтэлгүйтэл дагуулдаг гэж үздэг болохоор өөр хүн урихаар шийдэж, ойролцоох ширээний ард ганцаар сууж байсан залууг дуудан, буудуулсан эрийн мөнгөөр нь тоглохыг санал болгожээ. Нөгөө эр нь ч зөвшөөрч тоглоом үргэлжилсэн байна. Гэтэл хачирхалтай зүйл болж нөгөө эр луйварчны мөнгөөр тоглоод бүтэлгүйтэх нь бүү хэл ахиад хоёр мянган доллар хожоод байж байхад нь буун дуугаар ирсэн цагдаа нар бүгдийг нь саатуулжээ. Цагдаа нар Шарль Фоссегийн алуурчдыг баривчлаад, луйврын аргаар хожсон таван мянган долларыг нь талийгчийн төрөл төрөгсдөд нь буцаан өгөхөөр танихгүй залуугаас буцаан авчээ. Гэтэл тун удалгүй нөгөө танихгүй залуу нь Шарль Фоссегийн хүү нь болох нь тогтоогдож, цагдаа нар ихэд гайхчээ. Хүү нь хамгийн сүүлд хорин жилийн өмнө харж байсан тэнэмэл эцгээ таниагүй байсан байдаг

Wednesday, January 28, 2009

Muchlugdsun suit busgui.


Shinehen gerlesen hosuud bal saraa temdeglej baijee. Ted hairiin hot Parist gaihamshigtai saihan, romantik udruudiig unguruuj baiw. Negen oroi hosuud unetei restaurand oroin hool idchiheed yawahiin umnu ehner ni ugaalgiin uruu ruu turgen orchihood irie gejee. Nuhur ni tuuniig garah haalganii urd neleen huleesen bolowch busgui garch irsengui. Daraahan ni zaluu restauranii ajiltnuudaas ehneree asuuj haisan bolowch olj chadaagui baina. Zaluu taiwan baihiig hicheej, zochid buudal ruugaa gantsaaraa butsaj, uuruu hureed irne baih gej bodon huleejee. Gewch ehnerees ni amid baigaa yamar ch shinj temdeg medregdsengui. Huurhii zaluugiin setgel ni ulam tugshin taiwan suuj chadsangui, tsagdaagiinhand medegdjee. Tsagdaagiin alban haagchid: "Magadgui ehner chini bodloo uurchilsun baih, tegeed gantsaaraa baih heseg hugatsaa heregtei bolson baih l daa" hemeen zaluug ehleed taiwshruulahiig oroldoj bailaa. Ingehiin zeregtsee ted busguig umnu ni gerleh talaar hereg tuwugt orootsoldoj baisan esehiig shalgajee. Gewch emegtein ner tsagdaagiin burtgeld ogt temdeglegdeegui boloh ni darui togtoogdow. Yamar ch baisan ehner tani dur zorgooroo aashildaggui tomootoi hun bolotoi hemeen tsagdaagiinhan ulbiin unjsan zaluug hugjuuhiig oroldoj baiw. Ted zaluud, ehner chini mash sain bgaa gedegt itgeerei, udahgui ta tuuniihee tuhai sonsoh bolno hemeen batalgaatai heljee. Ingeed zaluu zochid buudaldaa ochiw. Tsagdaagiin alban haagchid yamar negen zuil oldwol darui medeeleh bolno gesen bolowch neleen hugatsaa unguruhud hen ch tuun ruu zalgasangui. Arga ni baragdsan zaluugiin eh oron ruugaa butsah tsag ni ch boljee.
7 honoguud, saruud ungursuur. Tuunii ehnerees amid baih yamar ch shinj temdeg ugui. Mun gemt hergiin tuhai ogt medeeleegui uchir zaluu bolon ger buliinhen ni amid gedegt ni itgeh uchuuhen ch gesen goridlogo baisaar.  Huurhii zaluu harin amidrah yamar ch itgelgui, ter chigtee shuurdegdeed haygdchihsan met zolgui, uruwdmuur negen boljee. Ajlaa ch tsaashid yawuulah bolomjgui boltloo shanalsan negen... Tereer uur zuil bodohiin tuld yamar negen ym hiih heregtei bailaa. Zowlongoo martaj, shineer ehleh naidlaga tawiad delhiigeer aylahaar shiidej gene.
Heden jiliin daraa tereer Borneod hurew. Tendhiin negen haranhui zawaan baishind gaj buruu hugjiltei hun, mal, amitnii buhel buten uzuulen badag aj. Sonirholdoo hutlugdsun zaluu helber ni aldagdsan biesiig uzehguigeer ungurch chadsangui, orj ochjee. Tedgeer gaj buruu amid bietuudiig haraad tuunii jigshil zewuutsel turj baiw. Hamgiin suuliin umhii, bohir torond dutuu, dalii murii muchlugdsun  negen shaldan emegtei ginjtei banzan sawluur deer suugaad naigaj baih agaad, uragsh hoish sawlah toolondoo amitan shig muuhai duugaar orilno. Emegtein bie ni iinhuu zeremdeglegdsen ch uhaan sanaa ni eruul met baiw. Terhuu gaj togtotstoi bietiig uur luu ni harah yag ter agshind zaluu uuriin erhgui aimshigtaigaar barhirchee. Zewuutsmeer aimshigtai helber turhtei tuunii tsarainaas zuwhun uuriinh ni ehnert l zayasan ontsgoi mengiig zaluu ter doroo tanijee...

For My Fallen Angel - My Dying Bride

Monday, January 26, 2009

Robert, chutgur shuglesen huuheldei...



Keywest, Florida...
10 nastai huu shunu dund sereed buhel udriig hamt unguruudug hani boloh huuheldeigee orniihoo huld suuj baihiig haraw. Huuheldei ornii huld suugaad newt shilen nudeeree tuuniig tsoo shirtej baihiig haraad huug aidas numurchee. Huugiin eej genet baishindaa huuhdiin oriloh duu, mun zewuuneer huhruh ineed sonsow. Tegeed huugiinhee uruunii derged hurch irehed uruuniih ni haalga haalttai baisan buguud dotroos ni huugiin awral ersen aimshigtai hashhiraan sonsogdoj baisnaas gadna tawilguud iish tiish shidegdeh duu garj baiw. Sandarch tewdsen emegtei zurh gargan haalgiig ongoilgotol ter ayaraa suitgegdsen uruund huu ni oron dotroo nuugdan chichirch bailaa. Orniih ni huld huuheldei ni hewtene. Eejiigee asuult tawihaas umnu huu huuheldei ruu huruugaaraa zaan, "ter ingesen! " gejee.
Huuhduud uursduu sanaanaasaa zohioson naiztai  baih ni, mun hiisen buruu uilee tedend tohdog ni gaihmaar, howor zuil bish. Huuhed iim zohiomol naizuudaaraa hureeluuleh ni uneheer eruul yawdal ym. Gewch uneheer tedgeer ni zarimdaa amilj, aidas, emh zambaraagui baidal, allagiin ezed boldog bol yah uu???!!!
Aimshgiin kino shig sonsogdoj baina uu? Hol zursun baina. Ene bol hewlel medeeleld neree nuutslahiig hussen bodit emegteigiin meduuleg. Ene bol Robert nertei enehuu huuheldeinii tuhai nudeer harsan mash olon barimtuudiin zuwhun neg ni. Robert, Florida mujiin chutgur shuglesen huuheldei gedeg nereeree aldartai.

        Robertiin tuuh...
1898 ond odoogiin dursleh urlagiin baishing noyn Otto (tereer emch baisan) ehneriin hamt bariuljee. 1900 onii 10 sard tednii huu Eugen mendeljee. Hojim ni tereer zuraach bolson. (Zurag deer Robert Eugene Otto). Noyn bolon hatagtai Otto nar mash bayn hosuud baisan bolowch zarts shiwegchinguuddee ih muu handdag baijee. Huud uuriin ym shig hairtai baisan asragch emegtei (tuuniig voodoo buyu har domchin baisan baih hemeen taamagladag) huud husliinh ni daguu uuriin huuheldeig beleglejee. Tereer huuheldeigee uuriin nernii ehnii hesgeer Robert gej nerlesen buguud ter udruus ehlen huuheldei ni tuunii baingiin hani bolson baina. Etseg eh 2 ni huug deewriin tsamhag dahi uruunduu huuheldeiteigee yarij baihiig bainga sonsdog boljee. Tuugeer ch barahgui ogt tanihgui hooloi hariulj baihiig ted medersen baina. Udalgui azgui yawdluud tohioldoj eheljee. Mun yamar neg zuil ewderch hemhlegdsen baih toolond huu, "huuheldei uuniig hiisen" hemeen hariulah bolj. Hediigeer huugiin etseg eh tuund itgeegui ch tanidag humuus, naizuud ni huuheldeig uneheer zugeer bish geltseh bolson tudiigui huugiin yariand ch itgedeg baiw. Mun ted uursduu tsamhgiin uruunuus hachin jigtei huhrun ineeh, jijighen hulnii alhaag sonsson buguud, deeshee ochij harahad ni huuheldei muuhai mushiigaad zogsch baisan hemeen yarijee. Olon jiliin daraa etseg eh hoyr ni nas barj, Eugen baishing tsegtselj, nuuj orohoor ehnerteigee irjee. Tendee uuriin togloj baisan huuheldeigee tsamhgiin uruunuusuu dahin olow. Hachin muuhai tsaraitai huuheldeig haraad buuljis ni tsutgah shahsan ehner ni tuuniig deewriin hundiiguus gargaj hayhiig hussen bolowch Eugen uurlaj, "Roberted tsonhoor gudamj ruu shirtej baih uuriin gesen uruu heregtei" gejee. Gewch ene muchuus hoish tailbarlaj bolshgui yawdluud dawtagdaj ehelsen ba ehner ni huuheldeig deewriin uruunuus gargaj hayhiig dahin dahin yatgah bolow. Roberted ene ni uneheer taalagdsangui. Gert irsen zochid er busiin muuhai huhruh ineed, huliin chimee sonsson geltsej, ug gudamjnii huuhduud tsamhgiin tsonhon deer zogsood uursdiig ni shoolj ineeh mun haraan zuheh huuheldeig harsan getsgeej bailaa. Ingeed hayhaas uur argagui bolson Eugen tsamhgiin uruund orj ireed gaihan balmagdjee. Huuheldei ni hamgiin suuld tawisan gazart ni bish harin haalganii ur dahi  sawluur sandal deer suugaad setgel hangaluun sawlan naigaj bailaa.
 1972 ond Eugen erdiinuur nas barjee. Humuus uugeer suns, chutgur shuglesen aimshig duusgawar bolloo gej bodoh baisain baih. Gehdee tegeegui...
Robert deewriin uruunduu suugaad uur negen ail nuuj irehiig tewcheertei huleejee. Shineer nuun irsen ailiin 16 nastai ohin ni Robertiig olood uurtuu awsan baina. Uunees hoish ohin barag l tam shig jiluudiig ardaa orhijee. 30-aad jil ungursun ch odoo 52 nastai ene emegtei "Ter huuheldei namaig zowoon tarchlaaj, alahiig zawddag baisan" hemeen yarisaar baigaa bilee. Unendee shanalsan huuheldeinuudiin tuuh tsuun bish ch Robert azgui baidlaar uurtei ni holbogdson mash olon humuusiig unuudriig hurtel ailgasaar baigaagaaraa yalgaatai ym. Neleen hugatsaanii turshid tereer museid amidarch baigaa buguud musein ajilchdiig ch ailgaj tsochooh bolson. Zarim neg ni tuuniig shilen horgonoosoo garah gej garaaraa tulhen, haraan zuhej baisan gej togloom tohuu hiin ongiron yarij baisan atlaa museigeeseesee daraahan ni har hurdaaraa guin zugataad dahin hezee ch ireegui. Zarim ni buur odoo boltol setgel zuin emchiin baingiin hyanaltan door baidag. Harin unuudur museid tuuniig taiwan ajiglaj boloh aj. Muzein ajilchid tuunii umnu gaatai chiher tawij, taiwan ajillah byatshan bolomj oldog ni gaatai chihriin unerniih gene. Zarim zochid Robertiin zurgiig awahiig orolddog ch ene ni uneheer hetsuu. Tednii camer ni muhiih eswel ogt ajilladaggui baina. Herwee ta nar Robertiig harahiig huswel Keywest dahi Martello museid ochij bolno, tiim ch unetei bish, bolomjiin. Hamgiin gol ni heden shirheg gaatai chiher awahaa martuuzai. Mun shilen horgonii haalgiig HEZEE CH neej bolohgui!!!


Friday, January 23, 2009

Фараоны хараал


Пирамидын том нь 155 метр гэх бөгөөд 20 жилийн турш 100 мянган хүн бүтээсэн энэ аварга байгууламж 5000 жилийн настай. Хэдэн мянган боолын амь насаар боссон пирамидыг энгийн багаж хэрэгсэл, өнхрүүлэг, татлага хэрэглэж барьсан гэж үздэг аж. 1923 оны хавар дэлхийн олон сонинд Английн эрдэмтэн Корнарван гэгч Египетэд нас барсан тухай дуулиант мэдээ нийтлэгджээ. Тэрээр өөр нэг хүнтэй цуг Мисирийн хаан Тутанхаманы бунханд малталт хийж байхдаа нас баржээ. Сонинд "Фараоны хараал" хүртсэн тул тэр эрдэмтэн нас барсан гэж бичиж байжээ.

Түрүүнд нь Египетийн судлаачид МЭӨ 14-р дүгээр зууны эхээр байсан энэ булшнаас асар их үнэт зүйл олсон. Эрдэмтний хамт байсан Картер нэгэнтээ ийн хэлсэн байна: "Хамаг ажлаа дуусгаад бунхны гонхонд байх үед бид бүхний санаа сэтгэл ямархуу байсныг хэлээд яах вэ, гэхдээ л тархи мэдрэл ер бусын тайван биш байлаа" Тэдний тархи мэдрэлийн түгшүүр нь хэт ядарсандаа биш юм. Үнэт эд юмсыг олсон тэр орчны хавьд Фараоны амгалан тайван байдлыг апдагдуулсан хэн боловч үтэр түргэн үхэх болно гэсэн бичигтэй самбар байхыг тэд уншжээ. Бас нэг өөр заналхийлсэн бичгийг бяцхан хөшөөнөөс олсон нь "Би бунханд халдан орсон тонуулчийг албины галаар зайлуулах хүн билээ. Би Тутанханмоны булшийг хамгаалж буй хүн мөн" гэж бичсэн байв. Корнарван бунханд орохдоо айгаагүй нь мэдээж. Дараа нь хоёрхон хоноод л нас барсан. Чухамдаа тэр үеийн сонинд бичсэнчлэн өш хонзон, хараал хүрсэн эсэх нь бүү мэд, тэр уеийн хүмүүс ч түүнд нэг их анхаарал тавиагүй бололтой. Харин нас барахынх нь өмнөх өдөр эрдэмтдийг ямар нэг амьтан /хортой шавьж/ хазжээ.

Египетийг судлагч Энгельбах нэгэн бунхнаас "Сүнс энд ирсэн хүний хүзүүг галууных мэт булга мушгиж болно шүү" гэсэн бичиг олжээ. Тэр бунханд занданшуулсан, зүгээр оршуулсан хоёр хүний шарил байжээ. Үнэт юмс руу сарвайх тэр мөчид хавтгай чулуу нурж түүнийг няц цохисон байна. Ан амьтад агнадаг зангархуу тэрюм баараггүй ёсоороо ажилласан нь тэр ажээ.
Нэг сонин юм бол дээр өгүүлсэн Корнарван, Картер нартай хамт ажиллаж байсан хорин таван хүнээс уварч цуварсаар долоо нь нас барсан гэдэг.
Одоо нэг чухал зүйлийн тухай ярья. Өнгөрсөн зууны сүүл орчмоор Каирын их сургуулийн анагаах ухааны профессор Эз-эд-дин-Таха гэгч пирамидын музейд ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг удаан хугацаагаар үзэж хянаж байснаа мэдээлжээ. Амьсгалын замаар дамжин үрэвсүүлдэг нян тэндхийн хүн бүрийн биед байсныг илрүүлжээ. Эрдэмтэн бас занданшуулсан хүүрнээс тийм нянг олсон аж. Уг нян гурав дөрвөн мянган жил амьдрах чадвартай гэнэ.
Бас нэг сонин тохиол гарсныг өгүүлье. Өмнөд Африкийн нэг жуулчин маш олон сарьсан багваахай орогнож байсан нэгэн агуйд ажиллаж байгаад гарсан юмсанж. Хэдэн өдрийн дараа ходоод нь өвдөж, булчин нь янгинан, хүчтэй дагжих болов. Цусных нь шинжилгээний хариу гарчээ. Өвөрмөц маягийн "агуйн өвчин"-өөр өвджээ. Халдвар тээгч нь сарьсан багваахайн сангаст үрждэг нян юм гэжээ. Дээр өгүүлсэн Каирын профессор "Фараоны хараалыг" жирийн антибиотикоор аргалж болно гэсэн байх юм.
Агуйд орсон хайгуулчийг антибиотик аварчээ. Гагцхүү харамсалтай нь Египетийн хаадын бунханд орсон хүмүүс гэнэт үхэж байсан тэр цаг үед зүй ёсны учир шалтгаан нь тайлагдаа ч үгүй, антибиотик мэтийн эмчилгээний хүчтэй эмч гараагүй байжээ. Мэдлэг, шинжлэх ухааны хүчээр л "Фараоны хараал"-ын учрыг няцаасан гэж үзэж болох бус уу. Судлаач Энгельбах хавтгай чулуунд няц цохиулсан нь Фараоны хараалын ид шид ч биш, эрдэнэс баялгийг хамгаалж зориуд хийсэн занга л байсан гэдэг.



Дэлхий дээрх хамгийн аймшигт 10 газар

1. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей

Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ.

2. Хавайн арлуудаас баруун өмнө зүгт орших Микронез дахь далайн гүн дэх “Цэргийн бааз“

Японы тэнгисийн цэргийн хүчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гэнэ. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жак Кусто илрүүлсэн юм байна. Энэхүү далайн ёроолын шүрэн арлын гол үзмэр болсон “цэргийн бааз”-ыг зорих хэрэгт дуртай жуулчдын хөл тасардаггүй бөгөөд олонхи нь харамсалтай нь хүсэл, шуналынхаа золиос болсоор буй аж.

3. Мексик улсын нийслэл Мехико дахь “Сонора“ хэмээх илбийн зах

Жижиг, бүгчим тасалгаануудад суун, 10 ам.доллараар хүмүүсийг ядуу зүдүү байдлаас ангижруулах, эхнэр, нөхрийг эвлэрүүлэх зэргээр хувь заяаг нь тэгшитгэж өгөхийг амладаг мэргэч төлөгчдийг “Мехикогийн чөтгөрүүд” гэдэг байна. Тэднийг хэдий ийн нэрийдэж зэвүүцэх ч орон нутгийнхан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс зочин гийчин зорьж хаширдаггүй гэнэ. “Чөтгөрүүд” хувь төөргөө харуулсан хүмүүст заслыг нь зааж өгөхдөө хүний хар нүднээс бусдыг худалдана. Элдэв амьтны чихмэл, могойн хор, мэлхий, гүрвэл, зэрлэг шувуу гээд худалдахгүй юм үгүй. Нэгэнт тэдэнд хандаж юм асуусан л бол ав, хий гэсэн болгоныг гүйцэлдүүлэхгүй бол аюул нүүрлэнэ.

4. Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг нь Чили улс дахь Пасхийн арал

Тэнд чулуугаар зүсэж хийн газарт суулгасан том том, 1000-аад жилийн настай хөшөөнүүд байх аж. Хүн чулуунууд ямар нэгэн ид шидийн юм шиг аллагад буруутай мэт тэнгэр ширтэн зогсоно. Тэднийг бүтээн байгуулсан хүмүүс хаашаа алга болсныг зөвхөн тэд л мэдэх. Энэхүү 21 метрийн өндөртэй, 90 тонн жинтэй хөшөөнүүдийн хийц, хольцын нууцыг хэн ч мэддэггүй гэнэ.

5. Луизиана дахь Манчакийн намаг

Нью-Орлеаны ойролцоо байдаг уг намгийг “Хий үзэгдлийн” ч гэж нэрлэдэг байна. Энэ намагт XX зууны эхээр дайн самууны хөлөөр олзлогдож ирсэн нэгэн бүсгүй амиа егүүтгэснээс авахуулаад олон хүн ясаа тавьсан гэж үздэг байна. Шувуудын оршуулгын газар ч гэж нэрийддэг энэ намгийн амгалан тайван байдлыг хааяа хөвөн гарч ирэх хүний хүүр л эвддэг гэнэ. Хүүрнүүд олон жилийн өмнөх байх авч жуулчдын “шинэ мах” ч хааяа таарах гэнэ.

6.Парис дахь хүний ясан хонгил

Энэ нь хотын доогуур 187 км үргэлжлэх хүний ясан хонгил бөгөөд зөвхөн багахан хэсэг нь л олон нийтэд нээлттэй аж. Бусдыг нь Цагдаагийн газар доорх хэсэг манаж байдаг байна. Мөч, толгойн гавлыг яг л агуулахад бараа хураасан лугаа өрсөн. Агаар хуурай, ер бусын зүйл байгааг мэдрэхүйц өвөрмөц орчин. Энд янз бүрийн бичвэр олон, ялангуяа Францын хөрөнгөтний их хувьсгалын үеийнх дийлэнх аж. Энэ хонгил аль 1785 оноос буюу Парисын оршуулгын газар ачааллаа дийлэхээ больсон тэр үеэс ийм байдалтай байгаа аж.

7. Венчестерийн байшин

АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хот дахь “Илбэт” хэмээх, зохион бүтээгчийн өвөрмөц шийдэл бүхий байшинг “Венчестерийн байшин” гэдэг байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын ч хөлсийг чийхруулдаг энэ байшинг хэрхэн барьсан нууцыг одоо хэр хэн ч тайлбарлаж чаддаггүй гэнэ. Хаалга нь үргэлж савж байх хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц олон аж.

8. Эдинбургийн Мэри Кингийн аймшиг

Эдинбург хот дахь XVII зууны аймшигт тахал өвчний ул мөр үлдсэн дүнсгэр саарал хэдэн гудамжийг дэлхийн аймшигт газруудын нэгээр нэрлэжээ. Жуулчид “Тэнд явж байхад хөл, гараас үл үзэгдэгч нэгэн зүйл татах шиг болдог” гэж ярьдгийг 1645 онд тахал өвчинд нэрвэгдсэн эцэг эхээсээ өнчирч хоцорсон бяцхан охины сүнс гэж үздэг байна. 2003 онд энд Мэри Кинг гэж хүн оюун санааны тайлагдашгүй ертөнцөд нэвтрэх хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ том байшин барьж, жуулчдыг олноор хүлээж авдаг болжээ.

9. Сицили дэх Телемийн ширээт ламын сууц

Эдүгээ хэдийнэ нурж, өвс ургамал бүрхсэн ч Алистер Кроули хэмээх ламын амьдарч байсан чулуун байшин хар хүчний ид шидийн нэгэн өлгий байсан аж. “Хүссэнээ л хий“ хэмээн тунхагладаг Кроули газар, тэнгэр, тамын ертөнцийн заагт хүмүүсийг зугаацуулдаг шидтэн байсан тухай яриа домог болжээ. Энэ яриа үнэн эсэхийг нотлохоор кино найруулагч Кеннет Энжер 1945 онд ажиллаж эхэлсэн ч тэр даруйдаа учир битүүлгээр нас барсан юм байна.





10. Украины Чернобиль


Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан станц дэлбэрснээр хэдэн арван мянган хүн орон гэрээ хаяж явснаас үүдсэн ундуй сундуй байдал тэр чигтээ аймшгийг санагдуулдаг гэнэ. Угаалгүй орхисон сав суулга, уншиж байгаад орхисон сонин, энд тэнд хөглөрөх хүүхдийн тоглоом, онгорхой чихрах хаалга энэ бүхэн айдас.


Thursday, January 22, 2009

UNAATAI SUNS.

Ehleed harahad bol yamar ch sodon, gaihmaar zuilgui engiin l 
neg zurag.Negen emegtei mashindaa huleej baigaa nuhriinhuu 
zurgiig gyalshiin darjee.Zurag deer emegtein eej boloh nastai
 hugshin ariin suudald erdiinhuuruu l suuj baina.

GEWCH...
Emegtein eejiig ali 7 honogiin umnu huduuluulsen baijee!!


         Enehuu mash aldartai zurag 1930-aad onii ueiinh ym. 
Mergejliin shinjeechid ug zurgiig mash oiroos nariin nyagt
 sudalsnii undsen deer yamar ch ewluuleg bish gedgiig ni
 togtooson.

Mashinii ariin sandal deer suuj bui hugshin ug zurgiig awsan 
emegtein nas barsan ehtei heterhii tustei baisan ni shinjeech 
mergejiltnuudiin anhaarliig bur ch iheer tatjee.

Hun nas barsnii daraah 49 honogt tuunii suns haana baidag
tuhai "Bug chutgurtei taarsan humuusiin bodit yawdluud"
nomnoos unshigch ta zaawal olj haraarai.

COMBERMERE-iin suns



Enehuu zurgiig 1891 onii 12 sariin 5-d baruun hoid Angliin C
ombermere Abby dahi nomiin sand awchee. Sandal deerh hunii galbir ni yag ter muchid orshuulah yoslol ni bolj baisan nomiin sangiin ezen ( Lord Combermere ) -tei asar tustei baisan baina.

Tuesday, January 20, 2009

Харь гариг там, диваажинтай холбоотой юу?

Бид бүгд л шөнийн тэнгэрт гялалзах оддыг хараад аль нэгэнд нь амьдрал байгаа даа хэмээн боддог нь нууц биш. Одоогоос таван мянган жилийн өмнө бичигдсэн Энэтхэгийн Веда болон Пураны сударт дэлхий рүү хөлөглөн ирдэг амьд биетүүдийн тухай дурджээ. Тэдгээр амьд биетийг хөгжлийн өндөрлөгт хүрсэн тухай тайлбарлан өгүүлсэн нь эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ведийн сударт өгүүлснээр, манай гараг эрхсийн тогтолцоог зүйрлэвэл өндөг хэлбэрийн гэнэ. Энэ “өндөг” нь дээд долоо, доод долоо буюу нийт 14 гарагаас бүтдэг аж. Огторгуйн энэхүү бүтцийн үүднээс авч үзвэл, манай бөмбөрцөг дэлхий гараг эрхсийн төв дунд нь байрладаг гэнэ. Бидний шөнө дөлөөр хардаг од мичид бол дээд гараг эрхэс юм.
Огторгуйн тогтолцоон дахь хамгийн дээд эрхсийг санскритаар Сатьялок хэмээн нэрлэдэг. Лока нь гараг гэсэн утгатай. Харин Сатья нь аз жаргал гэсэн үг. Дээд гарагийг тэнгэрийн бурхад хэмээн эртний сударт өгүүлсэн нь бий. Энэ гараг эрхэсийн оршин байх хугацааг 15 480 000 000 000 газрын жилээр тогтоожээ. Түүний доохно хэсэгт мөн 4300 000 00 газрын жилийн настай Махарлока гараг эрхэс бий. Эндээс холгүй орших Сваргалок гараг дээр манай орчлон дэлхийд материаллаг хуулиар нөлөөлж байдаг асурууд оршин амьдардаг байна. Харин түүний доор Бхурлока хэмээх дунд эрхэс бий.
Тэгвэл дэлхийн дээхнэ Биласварги эрхэс байх бөгөөд эднийг “Диваажингийн эрхэс” хэмээн нэрлэдэг. Ведийн сударт өгүүлснээр бол энэ эрхсийг тойроод чөтгөр шулмас “бүсэлсэн” байдаг бололтой. “Диваажингийн эрхэс”-ийн доор “Тамын орны гарагууд” бий. Эдгээр гарагууд манай дэлхийд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг юм байна. “Диваажин”-гийн болоод “Тамын орны” гарагуудийн талаар эртний судар бичгүүдэд цөөнгүй тэмдэглэжээ. Аливаа амьд организмын дараагийн амьдрал нь энэ хоёр эрхэс гараг дээр үргэлжилдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх амьдрал “Диваажин”-гийн болоод “Тамын орны” гараг дээр өрнөнө.

Сатьялок болон Сваргалок гараг эрхэс дээр эцэс төгсгөлгүй аз жаргалтай амьдрал буцална. Гэхдээ тэнд үхэх, төрөх хууль үйлчилдэг аж. Энэтхэгийн йогчид энэ гарагийн амьдралыг гарын таван хуруу шигээ мэддэг гэнэ. Хэн төгс оюун ухааны төгс чанарт хүрнэ, тэр хүн оюун санаагаар энэ гараг эрхэст очдог хэмээн Ведийн сургаалд өгүүлсэн нь бий. Хэрэв сансрын хөлгөөр тэрхүү ер бусын амьдралт гараг руу очлоо ч юу ч олж харахгүй. “Диваажин”-гийн гараг нь үнэт чулуугаар барьсан орд харш, нүд хужирлам цэцэрлэг төгөл, үзэсгэлэнт охидтой хэмээн Ведчүүд тэмдэглэн бичжээ. Гэтэл “Тамын буюу чөтгөр”-ийн гарагт техникийн хөгжил туйлдаа хүрсэн байдаг гэнэ. Тэгвэл тэр холоос “тамын чөтгөр”-үүд яах гэж манай дэлхийд ирдэг юм бэ? гэсэн асуулт гарч байна. Харь гарагийн урилгагүй зочдыг судалдаг эрдэмтэд, тэднийг дэлхийгээс өвс ургамлын дээжийг авдаг төдийгүй эмэгтэйчүүдийг нь хулгайлж хүүхдүүдээ харуулдаг. Хүүхдүүд нь яг л манай дэлхийн хүмүүс шиг өсч торниод эх дэлхийдээ буцаж ирдэг хэмээн үздэг.

Ер нь харь гарагийнхан дэлхийгээс хүмүүсийг мянга мянгаар нь хулгайлдаг гэнэ шүү. Тэднээс цөөнгүй хэсэг нь эх дэлхийдээ буцаж ирдэг ч ой санамж нь арчигдсан байдаг учраас өмнөх амьдралаа санах нь үгүй. Дэлхийд зочилсон дээд гарагийн төлөөлөгчид ихэвчлэн оюун ухааны өндөр чадамжтай, гадаад байдлаараа жирийн хүмүүсээс ялгагдах юмгүй аж. Тэдний царай төрх нь сайхан боловч дотоод сэтгэл нь хорт шулам мэт хорлонтой. Гэхдээ тэд дэлхийд үр удмаа үлдээх чадваргүй учраас энд удаан амьдарч чаддаггүй гэнэ. Тэд, хүн төрөлхтөний амьдралын хэв маягийн нууцыг судлахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хулгайлж, хэвлий дэх үр хөврөлийн хөгжлийг судалдаг бөгөөд ингэснийхээ дараа дэлхийтэй харилцдаг байжээ.

Манай гараг харь ертөнцийнхний анхаарлыг зүгээр ч нэг татаагүй. Учир нь дэлхий гараг эрхсийн төв тэнхлэгт байрладаг болохоор харийн зочдын хувьд зам ойр бололтой. Ведийн сударт өгүүлснээр, энэ тэнхлэгийн дотор сүнслэг ертөнцөд хүрэх урт “хонгил” байрладаг ажээ. Үүгээр л диваажингийн оршин суугчид орж ирэхийг хичээдэг юм байна. Ер нь сүнсний ертөнцийнхний дамждаг гол гурван газар нь Энэтхэг, Жаганнатхапури, Вриндаван болон Майпур гэнэ. Сүнс энэ гурван “хаалгаар” нэвтрэн харь ертөнцөд очдог байна. Мөн одоогийн Бразилийн газар нутаг дээр “орчлонгийн ёроол” буюу тамын оронд очдог агуй бий хэмээн Ведийн сударт өгүүлдэг. ХХ зууны үед энэ агуйг судлах гэж оролдсон олон хүн агуйд ороод л алга болчихдог байжээ.

Monday, January 19, 2009

BOR DAASHINZTAI EMEGTEI



BOR DAASHINZTAI EMEGTEI
Enehuu emegtei ni XVII zuunii uyes Raynham Hall dahi noydiin asart dahin dahin uzegdeh bolson. 1936 onii 9 sariin
19-nii ud dund neleen ungurch baih ued mergejliin gerel zuragchin C.Provand bolon tuunii tuslah Indre Shiraund nar ug baishingiin zurgiig awch baijee. Shatnii zurgiig awch baih uedee tuslah ni enehuu sunsnii dursiig harsan baina. Enehuu zurgiin eh huwi anhnii helbereeree odoo boltol hadgalagdsaar baina.
Ihewchlen bor ungiin urgun daashinz umssun baidlaar haragddagaas tuuniig iinhuu nerleh boljee. Tuunii gadaad turhuus ni undeslen negen ued Raynham Hall-d amidarch baisan hatagtai Dorothy Walpole hemeen taamagladag. Tereer 1686 ond tursun buguud 1726 onii 3 sariin 29-nd tsetseg uwchnuur nas barjee. Gewch olonhi humuus tuuniig nuhur Viscount Townshend II-iin Lord Wharton-toi holbogdson durlaliin asuuldiin daraa urt shatnaas unaj nas barsan gedegt itgedeg. 5 huuhdee ersen huurhii busgui unuudur ch mun baishingaar hesuuchilseer baina. 1849 ond hoshuuch Loftus bolon tuunii naiz Hawkins nar shunu dund bor daashinztaigaa shataar huwuh met uruudaj baigaa enehuu emegteig olj harsan baina.
Ene shunuduu dahin sersen tuunii harlaih hooson nudnii uharhaig harsan hoshuuch ene udaad aluurchin hemeen oilgoj uhtlee aijee. Enehuu tom tsohiltiin ulmaas tuhain uedee Raynham Hall-d buheld ni erel haiguul hiij emegteig haisan tudiigui, ter ch buu hel enehuu ajild buhel buten murduh towchooniihon oroltsoj baijee. Gewch yamar ch notloh barimt, batalgaa oloogui.
1926 onii negen shunu bor daashinztai emegtein suns Townshead-iin udmiin negen busguid haragdsan bna. Ug busgui umnu ni enehuu sunsnii tuhai ogt sonsoj baigaagui buguud ter yawdlaas hoish aidsaasaa bolj urgelj dagjin chichreh bolson aj. Tereer helehdee, hatagtai Dorothy-giin hurug zurag amilahiig harsan gejee.
1936 ond zohiolch Captain Marryat jigtei hachin baidlaar bor daashinztai busguitei
tulgarsan baidag. Zohiolch ug sunsnii hamgiin iheer uzegdsen uruund neg shunu honohiig hussen baina. Tuuniig busad zochidtoi sunsnii tuhai togloom shogloom hiin suuh ued genet emegtein suns yag tuunii umnu baihgui hoosnoos garaad irsen gedeg. Daraa ni yarisan zuilees ni sonsohod, emegtein unemshiltei, yoriin buzar tsaraig haraad uhtlee aisan tereer het yosorhuu baidlaa or tas martan, suns anguuchilna gej tusgailan beltgesen buugaaraa buudsan baina. Gewch sumnuud emegtein biyeer newt garch, esreg taliin hana, haalganii hureend shigdsen baisniig olson.
Etsest ni ezen haan Georg IV-iin shinjeech mergejilten Raynham Hall-d orniih ni hul hawitsaa zogsch haragdsan emegtein sunstei unguruulsen shuniinhuu daraa : ''Ene haraal idsen baishind bi dahij hezee ch orohgui, gants tsagiig ch unguruuhgui. Urid shunu bi ym harsan, burhan mini, amidraldaa dahij hezee ch harmaargui zuilee harsan'' gej helsen baidag.

Chaconne for solo violin - Johann Sebastian Bach

Monday, January 12, 2009

SUNS BAIDAGGUI GEJ UU?!


Suuliin 100aad jiliin hugatsaan dahi erel haiguul,sudalgaanii ajluudiin ur dund suns baidag ni huleen zuwshuurugduh hemjeend hursen. Bid suns, hii uzegdliig uuriin nudeer harsan myanga myangan humuusiin notlon yarihiig hooson zuil, tuurugdul meteer huleen awch, ''hudal huurmag'' hemeeh dun tawidag ni denduu tolgoi medsen, sagsuu hereg ym. Sunsnii orshdog ugui tuhai asuudal iim l uchraas buh ueiin turshid ihenh soyl irgenshild tawigdalgui irsen. Orchin ueiin baigaliin shinjleh uhaanaas hoish sunsnii tuhai sejiglej, margaldaj ehelsen bolowch tuunii garal ugsaa, shinj baidliin tuhai bolon tuunii yag YU boloh tuhai dorwitoi sudalj baisan ni tun tsuuhun. Unuudur ch mun adil hun tuurlhtnii yagaad ch oilgohoorgui, unentei ul duitsehuits zuil heweer baigaa buguud suns uzegdsen tuhai medeelluudiig shoolon ineeh ni olontaa. Gewch tednii uzegdsen nyatsaashgui olon barimtuud udur ireh bur nemegdseer l baina. Tegwel tedgeer durs, uzegdluud yag haanaas bii boldog ym be? Ted delhii deer ergej irsen oyun uhaan, setgel sanaanuud uu? Delhiin amidralaasaa salahiig husehgui baigaa, eswel salj chadahgui baigaa uhdeluud uu? Jiriin bus, ontsgoi gots awiyastai humuunii tuluwlun tootsoolsnoor heren hesuuchilj bui uhaan sanaa baij ch mun boloh ym, tiim uu? Eswel hunii bish uur negen ertunts, orshihuin uur negen hemjees gej uu?
Suuliin jiluudiin paraphsychology(gots setgel sudlal)-iin neeltuud bidend arai duhum oilgoltiig awchirsan. End: Sunsnii ilerch uzegdeh yawdliig ihewchlen hyamraliin nuhtsul baidal idewhijuuldeg gesen baina. Iimerhuu uzegdluudiin ihenh ni emgenelt uil yawdluudaar sergeegdej,uduugddug. Gewch buh tohioldliig iinhuu tailbarlaj bolohgui. Jishee ni todorhoi gazar eswel baishind salahgui dahin dahin uzegdeh suns, guidel ni yamar negen duusgaj amjaagui daalgawar, eswel shiitgeliin ulmaas tuhain gazartaa hulegdsen baih bolomjtoi. Haramsaltai ni tednii hurch bui, hiij bui zuil ni yamar ch ur dungui, hooson baidag. Ted neg bol ergen toirond utagui hulhunu, ugui bol neg l gazartaa shirten zogsono. Yamar negen huch hereglesen dowtolgoo, eswel huchtei setgel hudluluus garsan shiitgeliin ulmaas muhsun zarim neg gazruudiin tuhai setgeld honogshin uldsen temdeglel, har zurguudiin umnu para setgel zuichdiin onol uneheer uwdug suhurdug baina. G.N.M.Tyrell ( 1879-1973 ) sunsnuudiig undsen 4 buleg bolgon huwaajee.
Uund:
1. Todorhoi gazart shuglesen suns, hii uzegdluud.
Unendee bid uund ali hediin daschihsan baidag ch sonirhol tatahgui baih ni mun howor.
2. Uhsen hun dahin uzegdeh.
Hunii nas barsnaas heseg hugatsaanii daraa uzegddeg buguud ihewchlen yamar neg zuild horgodson baidag.
3. Hyamraliin tohioldol
Amidrald ni uwchin, uhel, osol geh met notstoi emgenelt yawdal tohioldood baigaa hen negen.
4. Turshiltaar uusgen gargah sunsnuud
End sunstei haritsdag humuus zoriudaar tedgeeriin dursiig haragdah helbert gargan irdeg.

Olonhi suns ni erunhii heden baidlaar uzegddeg. Ted manan shig baidlaar nudend uneheer uzegdene, duu, huliin chimee gargana, huiten agaar met medregdene, mun hana newtlehees gadna foto zurgan deer ch durs ni ulddeg baina. Ingehdee ihewchlen tsuungui humuust zereg uzegddeg. Ihenh humuusiin huwid sunstei taaraldah yawdal uneheer us arzaij, nuruugaar huiten huls daawarluulsan aimshig baidag bol az bolj unuudur tednees burmusun aihaa bolichihson sunsnii anguuchid ch baih bolson tudiigui ted suns, hii uzegdel shuglesen gazruudiig eren, tandan sudlah ajluudiig yawuulj baina.

Thursday, January 8, 2009

Нострадамус: Хүний хувь заяаг өөрчлөх боломжгүй

Нострадамус хүн бол үйлийн үрийн тоглоом, зурхайн төөрөгт заяагдсан түүний хувь заяаг хэзээ ч юу ч өөрчилж чадахгүй хэмээн үзэж байлаа. Суут ирээдүйг айлтгагч XX зууны тухай бадаг шүлэгтээ
Хорьдугаар зуун аюумшигтай агаад хэрцгий
Хоёр дайн дэгдэж, боолчуудын засаглал тогтоно
Шинжлэхүй ухааныг галдан шатаагаад
Шүтлэг, сүжиг ч үгүй бурхадаа зална гэж бичсэн билээ. М.Нострадамус Туркууд Венийг бүслэн хаах, португальчууд Японыг нээж олох, Францууд Канадыг нээх, Григорийн хуанлид орох, цахиур буу зохион бүтээх, Г.Галилейн сургаал, термометрийг зохион бүтээх, англичууд Австралийг нээх, П.Ползуновын гуурын машин, АНУ тусгаар тогтнох, агаарын бөмбөлгийг зохион бүтээх, Францын хувьсгал, цахилгааныг нээх, Наполеон Оросод ялагдах ба Москва шатах, анхны төмөр замыг барьж байгуулах, цахйлгаан мэдээ дамжуулах аргыг нээх, Маркс Энгельсийн шинэ философи бий болох, Австри-Италийн хооронд үүсэх дайнууд, динамикийг зохион бүтээх, Сүэцийн сувгийг байгуулах, цахилгаан чийдэнг зохион бүтээх, телефон утас, рентген туяаг нээх, ах дүү Райт анхны нисэх онгоц бүтээх, химийн зэвсэг бий болох, Балканы дайн, Панамын сувгийг байгуулах, Оросын октябрь сарын хувьсгалт эргэлт, телевиз бий болох, Ч.Линдберг Атлантын далайг туулан нисэх, анхны дуутай кино, их эдийн засаг уналтанд орох, Германд үндэсний социалистууд засгийн эрхэнд орох ба Гитлер гарч ирэх, Испанид иргэний дайн дэгдэх, дэлхийн 2-р дайн эхлэх, атомын бөмбөг бүтээх, сансарт анх хүн нисэх, Америкчууд анх удаа саран дээр буух зэрэг үйл явдлыг урьдчилан хэлсэн юм. Нострадамус XX зуунд сансрын ертөнцөөс өндөр хөгжсөн оюунтай амьтан үзэгдэх болно. Цаг хугацаа өөрчлөгдөх ба сансар руу хиймэл дагуул байн байн хөөргөх хийгээд шинэ өвчтөнүүд гарах/ спид/, хорт хавдарын эсрэг эс нээх, хар нүүрсний эрчим /хүчийг-Цагаан /атом/-аар солихыг ч урьдчилан айлдсан нь үнэхээр гайхамшигтай зөн совинтой хүн байсныг бидэнд өгүүлдэг юм. Энэ суут алсыг нэвт тольдон харагч манай зууны техникийн нээлтүүд, усан доогуур шумбах завь, нисэх онгой, устөрөгчийн бөмбөгийг ч үзэж харж байсан төдийгүй дэлхийн улс төрийн тавцан дээр генерал де Голль Франко, Лөнин, Сталин, Гитлер, Муссолин нар гарч ирэхийг мэдэж байжээ. Ирээдүйгээ мэдсэнээр бид газар дэлхийгээс заяасан үүрэг тавилангаа өөрийнхөө боломжоор хэрэгжүүлэх, хамгийн оновчтой замыг сонгож чадна. Ер хүний амьдралын төрсөн өдрийн төөрөг нь урьдаас шийдвэрлэчихдэг байхад нөгөө талд хувь хүний оролцоо байдаг. Байгаль дахь үйл явцууд ч хүмүүсийн амьдрал ч тэр гаригуудын хөдөлгөөн ч тэр сансрын хуулинд л захирагддаг. Сансрын гол хууль бол бүхний төлөө нэгдсэн нэгдмэлийн хууль, зохицлын хууль мөн. Энэ хуулийн дагуу ертөнц үе үе шинэчлэлтэд орж байна. Тодорхой үе шатуудад чанарын дэвшил болдог бөгөөд дараа нь бүгдийг эргээд урьдынхаасаа илүү өндөр түвшинд давтдаг. Соёл иргэншил хэдий чинээ өндөр байх тутам сансрын хууль төдий чинээ зохицох ёстой. XXI зууны их хямрал бол сансрын обьектив мөчлөгтэй холбоотой, хүн төрөлхтний хувьд аймшигт довтолгооны цаг юм. Хүн төрөлхтөн одоо хоёр аугаа их үеийн уулзвар дээр зогсож байна. Дэлхийн шинэчлэлт 2003 онд эхлэх үед матрын ордны эрин өөрийн эрхээ эдлэх бөгөөд тэр цагт соёл иргэншлийн хөгжлийн шинэ төлөв хандлага, тодорхойлогдоно. Шинэ эринд бэлтгэх хэрэг явдал 200 гаруй жилийн туршид үргэлжилнэ. Байгалийн хэлхээ холбоо үй олноор эвдэрч гажсан, хувьслын мухардмал, бүтэлгүй салаа мөчрүүдтэй тулгарч ирнэ. Үүний буруутан нь оюунаас урьд шинжлэх ухаан техникийн дэвшил мөн. Дэлхийн түүхийн хурд мушгиу замаар хөдөлсөн учир хүн төрөлхтөн явсаар өлгий дээрээ эргэж ирэх ёстой.Гэв.ч загасны шинэ оронд шилжихийн өмнө учир явдал юу боловч дуусч таарна. 2003-2008 онууд бол сансрын орчлон анхдугаар үеийн төгсгөл, хоёр дахь аугаа их цаггүй эриний эхлэлтийн жилүүд. Амьд байгалийн мэдээллийн тооны хуримтлал хязгаартаа хүрнэ. Дараалсан хэмнэлүүд нь хүмүүсийг хүчтэй өөрчилнө. Амьд байгальд ч хүнд ч төрөл зүйлийн асар их дотоодын гэнэтийн хувьсамж их хурдасгалтай явагдаж, ургамал амьтан хүний амин хэмнэлийн гэдэс дотор бий болно, Нострадамус зөгнөхдөө “Хүн төрөлхтөн бурхдыг орлуулсан төмөр тоглоомонд дур татагдана. Төмөр шувуудын хархиралдаан огторгуйг дүүргэнэ. Тэдгээрийн тусламжтайгаар хүмүүс алс зайнаас ярилцах, бие биенээ харж чадах гайхамшигт толинууд зохион бүтээнэ. Газар уснаар явагч бүхээгт төмөр тэрэгнүүд дэлхийг аалзны шүлс шиг хучсан төмөр тороор хэрнэ. Чөтгөрийн гол хийгээд уураар амилж, хөдөлдөг төмөр завинууд бий болно. Олон од дурангийн хараагаар нээгдэнэ. Төмөр тоглоом хэдийн чинээ олон болох тутам, төдий чинээ олон дайн дэгдэж, хүн төрөлхтөн улам задран бутарч улмаар хэмжээгүй их хаанчлалын хараат болно. Хүмүүс байгалиас улам хөндийрөн холдохын хэрээр байгаль тэднээс аймшигт өс хонзон авч эхэлнэ. Агаар газар бохирдож, зарим далай тэнгис сөнөж, нуурууд намаг болно” гэж XX зууныг тодорхойлжээ. Хүн улам их техникийн барьцаа, машины боол болон хувирч байна. Техник хэрэгсэлийг хүмүүст хор хөнөөлтэй, туйлын аюултайгаар ашиглах боллоо. Бид XX зуунд дарангуйлагч дэглэмийн өмнө аимшигт шулмын үзэл суртлын өмнө ямар ч хамгаалалтгүй болсон юм. Бидний амьдран буй цаг бол эртний зурхайчдынхаар 2.5-3000 жилийн тэртээ үеийг тооцохгүйгээр өнгөрсөн үетэй адилтгахын аргагүй давтагдашгүй хосгүй эрин юм аа. Кармын хуулийн ёсоор бол төрөхөөс эхлээд хүний хувь заяа хэрхэн шийдэгдэх нь түүний урьд өмнөх төрлөөс шалтгаалдаг. Хүний амьдралын агшин бүр нь хяналтанд байдаг бөгөөд одоо юм уу ирээдүйн амьдралд нь тодорхой уршиг дагаварууд байх юм. Хүний сайн, муу заяа нь түүний урд насандаа хийсэн үйлийн үр юм. Хүн бол ганцхан удаа төрдөггүй, үхэх амьдрах байдал нь ямар хүүхдүүдтэй байх зэрэг олон зүйл түүнийг урд насны хийсэн нүгэл хилэнцийн өр төлөөс болох аж. Зуун хувь хүчин төгөлдөр байгаа Кармын хуульд хүмүүс хэрхэн амьдрах хийгээд хэрхэн үхэх нь хойд насандаа нөлөөлөх ба урьд төрөлдөө аминдаа хэтэрхий ихийг хураавал, хүний гарт үхэхийн цондон ба үхэл хагацалыг төдий чинээ амсах болно хэмээн бичсэн байдаг. Ийм учраас хүмүүс өөрийн төрөлтэйгээ ойролцоо үхдэг байна. Карма нь хүний оюун ухааныг физикийн шинж бүрхүүлтэй болгон сэргээдэг. Дэлхий бол сансрын хүчтэй харилцан холбоотой нэгдмэл бүтэн амьд организм юм. Хүнчлэх зарчмаар бол манай гаригийн янз бүрийн газар нутаг нь хүн төрөлхтний тулд хүний биеийн чухал эрхтний амьдралтай адил омцгой үүргүүд хүлээсэн байдаг. 2003 онд аугаа их хятадын засаглалыч эрин эхэлнэ. Загасны эринээс ялгаатай нь матарын эринд эмэгтэй хүн асар.их үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүд бас хамгийн их нарийн зохион байгуулалт бүхий мөн чанартай. Цаашид тэд л соёл иргэншлийг дэлгэрүүлнэ: Тэд аль ч эринд ялангуяа эргэлтийн үед соёл иргэншлийн үзэл санааг авч явах үүрэг өөр дээрээ эмэгтэйчүүд авдаг хариуцдаг болохоор ямар ч нөхцөл байдлын үед тэд сансартай холбоо тасалдаггүй юм. XXI зуунд шинэ эхийн эрхт ёс эхэлнэ. Орос болоод дорнодод хэд хэдэн аугаа их хатан гарч ирнэ. Хатдын нэгнийх нь засаглалын шувтаргаар шинэ их галавын аюул болно. Нострадамус 2032 онд Англи, Голланд, Дани, Финляндын нутгийн хэсэг бусад орны эрэг хавийг үер аажим эхэлж 2050-2060 он хүртэл үргэлжлээд татарна гэж зөгнөн хэлсэн юм. Эмэгтэйчүүдийн засаглалын эрин 2003-2032 он хүртэл, дараа нь 2014-оос үргэлжлэх юм. Нострадамусынхаар 2023 онд дэлхий өөрийнхөө тойрог замаасаа сална. Матрын эрин эхэлсний дараагийн зуун жилд бүх амьд амьтныг гэрэл харанхуй нөмрөн ирнэ. Амьдралын шинэ хэлбэрүүд үзэгдэнэ. Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө. Ойрын хоёр мянган жилийн туршид дэлхийн нэг хагас нь энхтайван, нөгөө хагас нь дайны/өмнөд тал бөмбөрцөг/ талд бүрэн хуваагдах ёстой бөгөөд энд амьтан хүн, ургамлын хооронд янз бүрийн аймшигт байлдаан болно. Тэгээд энд одой хүмүүс эрэмдэгчүүл, шинэ махчин сармагчин, цус булингартсан үхээнц амьтад бие биенээ залгигч, ургамлын цус сорогч, нохойрхуу хэмжээтэй нисдэг шавьжууд бий болно. Хүмүүс хийгээд амьтад аажмаар бөмбөрцөгийн нэгээс нөгөв тал руу нүүдэллэж, тэнгэрээс гал чулуу ойсны улмаас хүнс тэжээл хүрэлцэхгүй болно. Өлсгөлөн нь зэрлэг махчин байдалд хүргэнэ. Аймшигт сүүлт одны ойртохыг мэдээд, гаргүй могойрхуу маягийн хүхэд төрнө. Өмнөд тал бөмбөрцөгт дэлхийг аажим тонон дээрэмдэх, аюул төвлөрнө. Хүмүүсийн дотоод ертөнцөөс шалтгаалан тэд “дээд” “доод” / сармагчин маягийн/-д хуваагдана. Харин хойт тал бөмбөрцөг /Орос, Дорнод, Энэтхэг, Хятад/-т алтан зуун бол ном. Манай орны газар нутгаас шударга ёсны хаант төр эхэлнэ. 2170 онд их ган ганчиг болно. Хүн төрөлхтөн өөр гариг руу нүүдэл хайж эхэлнэ. 2170-2250 онд дэлхий даяар аймшигт эргэлтүүд болно. 3797 онд Нострадамусынхаар ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөсөн байдаг.

Нострадамус юу зөгнөв?



Нострадамус шиг суутан мянган жилд ганц төрдөг. Францын зөнч, эмч Мишель Нострадамус /1503-1566/ өөрийн цаг үеэс хол түрүүлсэн хүн. Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөж ээ Нострадамус Европод Тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Агуу эмчийн алдар цуу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ. Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн. 1566 онд түүний зүрх хагарч, 63 настайдаа бурхан болжээ. Түүний зарц, сурагч Жак Шавиньи орой явахдаа “Маргааш хүртэл баяртай” гэхэд тэр “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж тайван хариулав. Эиэ бол Нострадамусын эцсийн зөгнөл байлаа. Түүний зөгнөл одоо ч биелсээр. Нострадамус Францын агуу хувьсгал, хуанлийн өөрчлөлт, хаан ба хатан хаан цаазлагдахыг ч урьдчилж хэлсэн. Мөн Наполеон (Наполеарт), Гитлер (Гислер), Франко нарыг нэрлэж, нисдэг төмөр шувууд тэнгэрээр нисч гал, үхлээр тургина гэж зөгнөсөн. “Агуу Хойт гүрэнд (Орос) дэлхийн түүхэнд хамгийн харгис бөгөөд бурхангүй засаг тогтож, 73 жил таван cap 14 өдөр оршино” гэж Нострадамусын хэлсэнчлэн яг тэр өдөр буюу 1991 оны 6-р сарын 12-нд Ельцин Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. “Вавилоны диктатор Агуу Эмирийн хөгжин цэцэглэж буй хот руу дайрна. Ус гал шиг шатна”. Агуу Эмирийн хот гэдэг нь Кувейтийн эмират бөгөөд үнэхээр Вавилоны (Иракийн) дарангуйлагч Хусейн түүн рүү дайрсан билээ. Тэгэхэд асар их нефть асгарч, ус олон өдрийн турш гал шиг шатсан юм. Нострадамусын зөгнөлийг хүмүүс өөр өөрийнхөөр тайлдаг. Удахгүй лалынхан Европ руу дайрна, дэлхийн туйлууд шилжинэ, аймшигт цөмийн дайн болно гэх зэргээр. Бүх зүйл түүний зөгнөсний дагуу өрнөж, батлагддаг. Иймээс түүний нэгэн зөгнөл дэлхий дахины анхаарлыг маш их татаж байна. 1999 оны наймдугаар сард Тэнгэрээс Аймшгийн хаан ирэхэд Ангулемчуудын агуу хаан ахин амилж Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчилна “Аймшгийн хаан” гэж Ангарагийг хэлжээ. Харин ихэнх эрдэмтэд Ангулемчуудын хаан гэсэн үгийг “Монголын эзэн хаан” гэж орчуулдаг. Зарим судлаач үүнийг зэрлэг бүдүүлгүүдийн түрэмгийлэлд автах эсвэл харгис дарангуйлал ноёрхохыг зөгнөсөн гэдэг. “Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчлана” гэснийг эерэг сөрөг хоёр янзаар тайлбарладаг. Сансартай холбоотой сүйрэл, аймшигт явдал болж, дараа нь дэлхий дээр энх амгалан байдал тогтоно гэж нэг нь үзэхэд нөгөө нь дэлхийн хүмүүс харь гаригийнхантай холбоо тогтоож, хэсэг үл ойлголцлын дараа Орчлон Ертөнцийн соёл иргэншилд нэгдэнэ гэдэг. Тэгэхээр Ангулемчууд нь монголчууд биш, харь гаригийнхан бөгөөд Аймшгийн хаан буюу харь гаригийн онгоцтэнгэрт үзэгдэхэд дэлхийн хүмүүс айдас хүйдэст автах юм байх. Харин Стивен Палас гэдэг судлаач “Аймшгийн хаан гэж астероидыг хэлсэн. Секундэд 37 миль хурдтай астроид сансраас харван ирж, дэлхийг Атлантын далай хавьцаа мөргөнө. Хойт ба Өмнөд Америк, мөн Баруун Европ, ХойтАфрикийн эрэг дагуу газар хөдөлнө. Цөмийн өвөл болж, эмх замбараагүй байдал гарч, сүйрэл уналт үргэлжилнэ. 30 жилийн дараа шинэ Чингис хаан Баруун Сибирьт дайн зарлаж, соёл иргэншлийг бүрмөсөн устгана. Дэлхийн хүн амын гуравны нэгустаж, зөвхөн хоёр тэрбум үлдэнэ” гэжээ. Гэхдээ Нострадамус яг ингэж хэлээгүй байж мэднэ, түүний зөгнөлийг Палас ингэж тайлсан гэдгийг анхаарна биз ээ. Дэлхий астероидтой мөргөлдөхөд сансрын том сүйрэл гарч болзошгүй тухай устөрөгчийн бөмбөгийн “эцэг” Тейлор үргэлж сануулж байв. Тэр АНУ-ыи нилээд хэдэн ерөнхийлөгчид хандаж, дэлхий дээр астероидын эсрэг хамгаалалтын систем байгуулахыг шаардаж байжээ. Ертөнцийн төгсгөл бол бодит аюул, тэр үргэлж байсаар ирсэн. Ялангуяа манай цөмийн зэвсгийн эрин үед. Гэхдээ мөхөх магадлал ба мөхөл гэдэг нь огт өөр зүйл. Амьдрал өөрөө үргэлж аюулд өртдөг, түүнд онцгой хамгаалалт хэрэгтэй. Эртний Египетийн соёл иргэншил их үерээс болж мөхөх байсан ч усжуулалтын хамгаалалтын систем агуу соёл иргэншлийг аварчээ. Эртний Египет үерээс бус харин боолчуудын бослогоос болж мөхсөн юм. Тэд 70 жил төр барьсан юм. Гэхдээ дэлхийн соёл иргэншилд астероидоос илүү аймшигтай аюул одоо заналхийлж байна. Энэ бол байнга л энд тэнд гарч байдаг харгислал хэрцгийлэл, алан хядлага юм. Фашизм, коммунизм Европ, Азийн хөгжлийг 100 жил ухраасан. Улаан кхмерууд Камбожийг соёлжсон улсын тооноос арчиж хаясан. Хэр удаан хугацааны дараа caprax нь тодорхойгүй байна. Лалын үндсэрхэг үзэлтнүүд буюу лалын фашизм хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй. Нострадамус энэ бүхнийгАйдсын хаан гэж нэрлэсэн байж магадгүй. Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ -2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ -Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ -2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана -2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ. -2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ. -2021 онд олон улсын байдал намжмал болно. -2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ. -2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана. -2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ. -Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ. 2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ. -2043-2046 он.Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно. -Нострадамусыг судлаач бүр өөр өөрөөр тайлбарладагийг анхаарна уу-

Вангагийн зөгнөл

Нострадоумаас дутахгүй нэр хүндтэй урьдчилж тааж зөгнөж хэлсэн нь байндаа найдвартай тусдаг хэмээх үзмэрч Ванга (Вангелия Пандева Гуштерова) 1911 оны энэ өдөр мэндэлжээ.

12 насандаа золгүй явдлаас болж ертөнцийг харах мэлмийгээ алдсан Ванга аажимдаа бусдын аж амьдралыг урьдчилан харах авьяастай болж эхэлсэн гэдэг. Дэлхийн II дайнд мордсон тосгоныхоо хүмүүсийн хүүхдүүдээс хэн нь амьд ирэх, аль нь дайны галд үрэгдэх вэ гэдгийг зуун хувийн үнэнтэйгээр хэлж байсан гэнэ. Зөгнөж хэлсэн бүхэн нь үнэнтэй нийцэх болсон Ванга эмгэнийг Болгарын Засгийн газар тусгай хамгаалалтад авч төрийн албан хаагч хэмээн үзэж байжээ. Тэрбээр өөрийн үзэж буй хүнээ ямар өвчин эмгэгтэй вэ, яаж, хаана эмчлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг түвэггүйхэн хэлдэг байсан тул үзүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар Болгарын жижигхэн тосгоныг хэд ороох хэмжээнд хүрдэг байсан гэнэм. Үзмэрч Ванга өөрийнхөө тааж хэлсэн ёсоороо 1996 оны наймдугаар сарын 11-нд хорвоог орхижээ.


ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008.

Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно. 2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ. 2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ. 2014. Ихэнх хүмүүс вдээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө. 2016. Европ бараг хүнгүй болно. 2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно. 2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно 2025. Европ мөн л хүн ам багатай байна. 2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ. 2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ. 2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно. 2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно. 2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ. 2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно. 2084. Байгаль сэргэнэ. 2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.й 2097. Хурдан хөгшрөлтийг ялна. 2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ. 2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно. 2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй. 2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/. 2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/. 2164. Амьтдыг хагас хүнд хувиргана. 2167. Шинэ шашин үүснэ. 2170. Их ган болно. 2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана. 2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна. 2195. Далай тэнгаст суурыпигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана. 2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно. 2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ. 2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно. 2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна. 2262. Гарагуудьш тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ. 2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно. 2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно. 2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна. 2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно. 2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ. 2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ. 2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө. 2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ. 2304. Сарны нууцыг тайлна. 2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна. 2354. Хйймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна. 2371. Агуу их өлсгөлөн болно. 2378. Шинэ хурдан өсч буй арьстан. 2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана. 3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө. 3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно. 3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.